Кенийн эрх баригчид өлсгөлөнг шүтэгч шашны бүлгийн гишүүдийн цогцос 300 гарсныг мэдэгдэв.
Сайн мэдээ олон улсын сүм нэртэй уг бүлгийг Пол Маккензи гэгч үүсгэн байгуулж, удирдаж байсан бөгөөд тэрээр дагагчдадаа дэлхий сөнөхөөс өмнө диваажинд очихын тулд өлсөж үхэхийг номлодог байжээ.
Анх тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Шакахола ойгоос 19 хүний цогцсыг гаргаж авсны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлснээр одоогийн байдлаар нийт 303 хүний цогцсыг илрүүлсэн байна. Бүс нутгийн албаны хүний хэлснээр ойролцоох тосгодоос нийт 600 гаруй хүн сураггүй алга болсон байна.
Мөрдөн байцаагчид өнгөрсөн долоо хоногт илүү олон цогцос олохын тулд эрлийн бүсээ өргөжүүлжээ.
Пол Маккензи гэгчийг дагадаг 65 орчим хүн зургадугаар сарын 6-наас зургадугаар сарын 10-ны хооронд аврах төвд байх хугацаандаа хоол идэхээс татгалзсан тул тэднийг амиа хорлохыг завдсан хэргээр буруутгасан байна.
Өнгөрсөн сард Дотоод хэргийн сайд Китур Киндики аврагдсан хүмүүсийн зарим нь хоолноос татгалзаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байв. Тухайн үед тэрээр нэг хүн аврагдсаныхаа дараа өлсгөлөнгөөр нас барсан тухай мэдэгдсэн юм.
Маккензи гэгч нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрөө цагдаагийн газар ирж баривчлагдсан бөгөөд өнгөрсөн сард түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан байна.
Түүнийг энэ оны эхээр хоёр хүүхдийг өлсгөж, хоолойг нь боож амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан ч дараа нь суллаж байжээ.
Түүний дагалдагчдын хамаатан садан нь түүнийг дараа нь ойд буцаж ирээд 8-р сараас 4-р сарын 15 хүртэл таамаглаж байсан дэлхийн төгсгөлийг урагшлуулсан гэж мэдэгджээ.
Дараа нь тэрээр ойд буцаж ирээд, дэлхийн төгсгөл наймдугаар сараас дөрөвдүгээр сарын 15 хүртэл наашилсан тухай дагагч нартаа сануулсан болохыг дагагчдынх нь төрөл төрөгсөд мэдүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#Кени, #Сайн мэдээ олон улсын сүм, #өлсгөлөнг шүтэгч шашны бүлэг,