Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украин дахь Оросын армийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд фронтод тулалдаж буй бүх “сайн дурын отрядууд”-ыг долдугаар сарын 1-ээс өмнө яамтай гэрээ байгуулахыг тушаасан тухай яамны дэд сайд бямба гарагт мэдэгджээ.

Хэдийгээр мэдэгдэлдээ хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн талаар дурдаагүй ч олон нийт үүнийг хөлсний дайчдыг өөрийн мэдэлд оруулах гэсэн Шойгугийн оролдлого гэж харж байна.

Хариуд нь “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин “Вагнер Шойгутай ямар ч гэрээ байгуулахгүй” гэж ням гарагт мэдэгджээ.

Түүний хэлснээр “Вагнер” Оросын ашиг сонирхолд бүрэн захирагддаг боловч Шойгугийн шууд удирдлагад шилжвэл бүлгийн өндөр үр ашигтай командлалын бүтэц гэмтэх аюултай гэв.

Пригожин үргэлжлүүлэн “Шойгу цэргийн хүчийг зохих ёсоор удирдаж чадахгүй” гэж шүүмжлээд, түүний бүлэг Украин дахь Оросын тусгай ажиллагааг удирдаж буй “Армагеддон” хочтой генерал Сергей Суровикинтэй үр дүнтэй хамтран ажиллаж байгааг мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар уг гэрээ нь “сайн дурын бүлгүүдэд шаардлагатай эрх зүйн статусыг өгч, тэдний үүрэг даалгаврыг бүрэн хангах, биелүүлэхэд чиглэсэн нэгдсэн арга барилыг бий болгох зорилготой аж.

Цаашлаад “зэвсэгт хүчин болон сайн дурын отрядуудын байлдааны чадвар, үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж тус яамны дэд сайд Николай Панков мэдэгдэв.

Сайдын тушаалыг биелүүлээгүйн төлөө яам “Вагнер”-т хангамж нийлүүлэхээс татгалзаж магадгүй гэж Пригожин мөн анхааруулжээ.

“Энэ тушаалын дараа юу болох вэ гэвэл тэд бидэнд зэвсэг, сум өгөхгүй. Гэвч тэдний хэлснээр, бид аргаа олох болно” гэж тэрээр хэлсэн байна.

Харин аянга дуугарах үед тэд гүйхээрээ ирээд, бидэнд сум, зэвсэг санал болгож, тусламж хүсэх болно.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #Сергей Шойгу, #Оросын Батлан хамгаалах яам,