Ромын Пап лам Франциск хэвлийн хөндийн мэс засалд орохоор болсныг Ватикан мэдэгдлээ.

86 настай Франциск нь лхагва гарагийн үдээс хойш ерөнхий мэдээ алдуулалтанд орж, мэс заслын дараа Ромын Жемелли эмнэлэгт хэд хоног хэвтэх гэнэ.

Ватиканы мэдэгдэлд дурдсанаар Пап ламын хоёр жилийн өмнө хийлгэсэн мэс заслын сорвин дээр ивэрхий үүссэн бөгөөд түүнд лапаротоми болон хэвлийн хананд мэс засал хийх аж.

2021 оны долдугаар сард Франциск нь бүдүүн гэдэс тайрах мэс засалд орж байв.

Үүнээс гадна залуу байхдаа уушгиа тайруулж байжээ. Мөн нурууны мэдрэлийн өвчний улмаас тэргэнцэр дээр суудаг болоод удаж байгаа юм.

Гуравдугаар сарын сүүлчээр тэрээр бронхит болж, антибиотик эмчилгээ хийлгэн гурван өдрийн дараа эмнэлгээс гарсан. Тухайн үед Франциск “Би амьд хэвээр байгаа шүүхэмээн хошигнож байв. Хамгийн сүүлд тавдугаар сарын сүүлээр халуурч бие нь муудсаны дараа хэд хэдэн ажлын уулзалтаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Наймдугаар сард Гэгээн Ширээт улс болон Итали улс ихэвчлэн амралттай байдаг үед Пап лам хэд хэдэн гадаад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа. Наймдугаар сарын эхний долоо хоногт Португалд 4 өдрийн айлчлал хийх бол наймдугаар сарын 31-ээс Монголд айлчлах юм.

Эх сурвалж: AP

#Ромын пап лам, #Ромын Пап Франциск,