Украины өмнөд хэсэгт орших Нова Каховка даланд томоохон хэмжээний нуралт үүсэхээс хэд хоногийн өмнө эвдэрсэн байсныг “CNN” агентлаг хиймэл дагуулын зургуудаар баталгаажуулжээ.
“Maxar”-ын хиймэл дагуулын зургуудыг харвал, тавдугаар сарын 28-нд далан дээгүүрх авто гүүр бүрэн бүтэн байсан бол зургадугаар сарын 5-ны өдөр тухайн гүүрний хэсэг байхгүй болсон байна. Эдгээр зургуудад дүн шинжилгээ хийгээд гүүрний хэсэг зургадугаар сарын 1-2-ны хооронд алдагдсан болохыг тогтоожээ.
Гэвч авто гүүрний эвдрэл нь далан нурахад нөлөөлсөн үү эсвэл дайтаж буй талуудын аль нэгний санаатай халдлагын улмаас эвдэрсэн уу гэдгийг “CNN” бие даан тогтоож чадаагүй байна.
Энэ оны эхээр далангийн арын усан сан дахь усны түвшин огцом буурч, хоёрдугаар сард Украины эрх баригчид ундны болон хөдөө аж ахуйн хэрэгцээний усны хомсдол үүсэж болзошгүйг анхааруулж байв. Харин “Hydroweb” албаны мэдээлснээр усны түвшин өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон байна.
Далан нурсны дараа ойролцоох хотод үерийн эрсдэл үүсэж, нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мягмар гарагт Нова Каховка амьтны хүрээлэнгийн 300 амьтан үерийн усны улмаас үхсэн байна.
Мөн Нова Каховка далангийн усан сангаас хэрэглээний усаа хангадаг Украины хэд хэдэн бүс нутаг усаа хэмнэхийн тулд хүчин чармайлт гаргаж эхэлжээ.
Түүнчлэн Оросын армийн цэргүүд үерийн усанд өртөж, улмаар Днепр мөрний зүүн эргээс зугтахаас өөр аргагүй болсныг Украины цэргүүд мэдэгдэв. Украины зэвсэгт хүчний офицерын хэлснээр эмх замбараагүй байдлын улмаас Оросын олон цэрэг амь үрэгдэж, гэмтэж бэртсэн байна.
Уг үйл явдлыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский байгаль орчны томоохон сүйрэл гэж тодорхойлжээ. Харин НҮБ-ын тусламжийн албаны дарга Орос Украин руу довтолж эхэлснээс хойших “иргэний дэд бүтцэд учруулсан хамгийн том хохирол” гэж нэрлэв.
Харин Оросын тал болсон явдалд Киевийг буруутгаж байна.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак тус улсын тагнуулын агентлагууд сүйрлийн шалтгааныг шалгаж эхэлснийг мягмар гарагт мэдэгджээ.
Эх сурвалж: CNN

#нова каховка, #УКраин, #Херсон, #далан,