АНУ-ын түүхэнд хамгийн их хохирол учруулсан тагнуулчдын нэг гэгддэг, Холбооны мөрдөх товчооны ажилтан Роберт Ханссен 79 насандаа шоронд нас баржээ. Түүнийг даваа гарагийн өглөө Колорадо мужийн Флоренц хотын хамгийн өндөр хамгаалалттай шоронгоос олсон байна.
Ханссен нь 1976 оны нэгдүгээр сарын 12-нд Холбооны мөрдөх товчоонд ажилд орж, 1985 оноос Орос болон хуучин ЗХУ-ын талд нууц материал дамжуулж эхэлжээ. Түүний талаар зарим нэг сэжиг хааяа гарч байсан ч тэрээр олон жилийн турш баригдаагүй юм.
1994 онд тагнуулч Олдрич Хазен Эймс баривчлагдсаны дараа ч нууц мэдээлэл гадагш алдагдсаар байсныг Холбооны мөрдөх товчоо олж мэдээд, Ханссенийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Ингээд 2001 оны хоёрдугаар сарын 18-нд Ханссен нууц материал бүхий гялгар уутыг цааш дамжуулахаар Виржиниа мужид байрлах Фоксстоун цэцэрлэгт хүрээлэнд очих үед мөрдөн байцаагчид түүнийг баривчилж, цагдан хорьж байжээ.
Тэрбээр баривчлагдах үедээ Холбооны мөрдөх товчооны ажилтнуудаас “Та нар яагаад ингэж их удав аа?” гэж асуусан байдаг.
Ханссен нь Оросын талд тагнуул хийснийхээ төлөө 1.4 сая гаруй доллар бэлнээр, очир алмаз, мөн Орос дахь дансаар мөнгө хүлээн авсан байна.
Тэрээр баривчлагдахаасаа өмнө эхнэр, зургаан хүүхдийн хамт Виржиниа хотын захад дөрвөн өрөө дарууханд байшинд амьдардаг байв. Ойр тойрныхон нь түүнийг чимээгүй, даруухан нэгэн гэж тодорхойлсон байдаг.
Гэвч Ханссен эхнэрээ нууцаар бичиж, дүрс бичлэгээ найздаа үзүүлж, харилцааныхаа талаар янз бүрийн түүхүүдийг интернэтэд нийтэлж, эхнэрийнхээ нүцгэн зургуудыг хуваалцдаг, тайчих клубт байнга зочилдог нэгэн байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Тухайн үед түүний хэрэг дээр гурван зуун төлөөлөгч ажилласан бөгөөд 2002 оны тавдугаар сард шүүх түүнийг тагнуул хийсэн хэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон юм.
“ADX Florence” шорон нь тус улсын хамгийн өндөр хамгаалалттай, найдвартай холбооны шоронгийн нэг бөгөөд Аль-Каидагийн террорист Закариас Муссауи, Бостоны марафоны бөмбөгдөгч Жохар Царнаев зэрэг нэр хүндтэй хоригдлуудыг хүлээн авдаг.
Түүний үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Эх сурвалж: BBC

#ОРос, #Тагнуул, #Холбооны мөрдөх товчоо, #Роберт Ханссен,