Ням гарагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Швед улсыг цэргийн эвсэлд гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан ч ямар ч ахиц гараагүй байна. Хоёр орны албаны хүмүүс долоо хоногийн дараа дахин уулзахаар болжээ.
Столтенберг Эрдогантай Истанбулд уулзсаныхаа дараа Швед улс Туркийн өмнө хүлээсэн аюулгүй байдлын амлалтаа биелүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт тус улс НАТО-д элсэх боломжтой болно гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “Долдугаар сарын 11, 12-нд Вильнюст болох холбоотнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө бидэнд хугацаа байна. Мадридад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Эрдоганы Швед, Финландтай байгуулсан гэрээнд заасан шаардлагуудыг Швед улс биелүүлсэн” гэж хэлжээ.
Швед улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, терроризмын эсрэг хууль тогтоомжоо чангатгаж, зэвсгийн хоригоо цуцалсан болохыг Столтенберг нэмж хэлэв. “Одоо Шведээс Турк руу цэргийн техник экспортлох нь НАТО-ийн бусад аль ч холбоотон руу экспортлохтой адил хялбар болсон” гэж хэлсэн байна.
Финланд дөрөвдүгээр сарын эхээр НАТО-д элссэн бол хөрш Швед улс нь Турк болон Унгарын зөвшөөрлийг хүлээсээр байгаа юм.
Шведийн НАТО дахь гишүүнчлэлийг урагшлуулахын тулд Турк, Финланд, Шведийн төлөөлөгчид зургадугаар сарын 12-нд уулзахаар болсныг Столтенберг дурджээ.
Эх сурвалж: Euro News

#Нато, #турк, #Швед, #Йенс Столтенберг,