Пүрэв гарагт Украины хилээс 20 километрийн зайд орших Молдавын “Castle Mimi” дарсны эдлэнд Европын 47 орны төр, засгийн тэргүүн нар эрчим хүч, кибер аюулгүй байдал, мөн Украин зэрэг асуудлыг хэлэлцэхээр чуулсан байна.

2022 онд байгуулагдсан Европын улс төрийн хамтын нийгэмлэгт Европын холбооны гишүүн болон гишүүн бус орнууд багтдаг. Тодорхой шалтгаанаар уригдаагүй Орос, Беларусийг эс тооцвол Европын бүх орон энэ удаагийн уулзалтад оролцсон байна.

Дээд хэмжээний уулзалтаар улс орнууд Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдмэл байр сууриа харуулахыг зорьжээ.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “Орос энд байхгүй. Бид Оросыг урихыг хүсэхгүй байгаадаа биш, харин Путин Украины эсрэг дайныг эхлүүлснээрээ өөрийгөө энэ нийгэмлэгээс хассан” гэж мэдэгдэв.

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Молдавын Ерөнхийлөгч Майя Санду хэдхэн километрийн зайд дайн болж байхад энд ийм тайван орчинд байх нь буруу санагдаж байгааг хэлээд, Европ даяар энх тайван уур амьсгалыг аль болох хурдан сэргээх нь түүний зорилго болохыг мэдэгджээ.

Урд шөнө нь Орос Киевт олон хүний ​​аминд хүрсэн цохилт өгсөн ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский галт тэргээр дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирж, илүү их тусламж, илүү их зэвсэг, аль болох хурдан нийлүүлэхийг хүсэв. Мөн Украин улс Европын холбоо болон Хойд Атлантын эвслийн байгууллагад элсэхэд бэлэн байгааг уламжилжээ.

Тэрээр англи хэлээр “Украин НАТО-д элсэхэд бэлэн байна. НАТО-г бэлэн болохыг хүлээж байна. Харин тэр болтол Украинд Франц, Их Британи, Герман зэрэг орнуудын тусламж хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Зеленьский мөн “Аюулгүй байдлын баталгаа нь зөвхөн Украинд төдийгүй, манай хөршүүд болон Молдавын хувьд маш чухал. Учир нь Орос Украин дахь түрэмгийллийн дараа Европын бусад хэсэгт түрэмгийлж болзошгүй” гэж анхааруулав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Санду Зеленьскийд зөвхөн эх орноо төдийгүй түүний болон Европын бусад орныг хамгаалж байгаад талархал илэрхийлсэн байна. “Украин өнөөдөр Молдавыг аюулгүй байлгаж байгаа бөгөөд үүнд бид маш их талархаж байна” гэж хэлжээ.

Молдав нь Украины дараа Оросын эзлэн түрэмгийлэлд өртөх хамгийн өндөр магадлалтай улс боловч цэрэг армийнх нь хүчин чадал сул, Европын хамгийн ядуу орнуудын нэг юм.

Тус улсын хүн амын дийлэнх нь ЕХ-нд нэгдэхийг дэмждэг ч 25 орчим хувь нь Оростой илүү гүнзгий, ойр дотно түншлэлийг дэмжсэн хэвээр байна.

Мөн Молдавын салан тусгаарлагчдын байрладаг Приднестров мужид орос цэргүүд энхийг сахиулах нэрийн дор хэдийнээ байрлаж байгаа юм.

Орос Украин руу бүрэн хүчээр түрэмгийлэн орсны дараа ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан Молдав улс хэдхэн сарын дотор нэр дэвшигчийн статустай болсон бөгөөд Санду 2023 оны эцсээс өмнө элсэх албан ёсны хэлэлцээр эхэлнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: DW

#Европын улс төрийн хамтын нийгэмлэг, #молдав, #УКраин,