Хойд Солонгос АНУ-ын цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 11-ний хооронд хөөргөхөөр төлөвлөж байгаагаа саяхан мэдэгдсэн.

Уг мэдэгдлээс хойш удалгүй пуужин хөөргөснийг Япон, Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлэв.

Япон улс өмнөд хэсгийн Окинава мужийн оршин суугчдад анхааруулга өгсөн ч дараа нь пуужинг нутаг дэвсгэрт нь унах аюул бага гэж үзээд, анхааруулгаа цуцалсан байна.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын оршин суугчид орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дуут дохио болон нүүлгэн шилжүүлэхэд бэлдэхийг анхааруулсан мессежний чимээгээр сэржээ. Дараа нь эрх баригчид залруулга хийсэн байна.

Өмнөд Солонгосын арми пуужинг агаарт эвдэрсэн эсвэл радараас алга болсныхоо дараа сүйрсэн байж болзошгүй гэж мэдэгдээд, дүн шинжилгээ хийж байгаагаа мэдэгдэв.

Мягмар гарагт Хойд Солонгосын эрх баригч намын Цэргийн төв комиссын дэд дарга Ри Пён Чол пуужин хөөргөх төлөвлөгөөг танилцуулаад, үүнийг АНУ болон Өмнөд Солонгосын “болгоомжгүй цэргийн ажиллагаа”-ны хариу үйлдэл гэж тодорхойлсон юм.

Тэрээр мөн улс орнуудыг "түрэмгийллийн бодлогогүй хүсэл сонирхолоо ил тод илчилж байна" гэж буруутгасан байна.

Лхагва гарагт Хойд Солонгосыг пуужин хөөргөхийн өмнө АНУ-ын Төрийн департамент Пхеньяныг баллистик пуужингийн технологи ашигласан аливаа пуужинг хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчинө гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос, #Япон,