-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүний тоог 126 байхаар дэмжив-
 
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын журмын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд гурав дахь хэлэлцүүлгийн өмнө долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан. Энэ үеэрээ Үндсэн хуулийн өөрлөлтийн талаарх олон нийтийн санал бодол болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар ярилцсан бол энэ удаагийн хэлэлцүүлгээр энэ тоог дэмжихээр тогтлоо. Ингэхдээ 78-ыг мажоритар, 48-ыг нь пропорцианаль системээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулахыг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёрдугаарт, Засгийн газраас бэлтгэж буй 2023 оны Улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр цалин нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар өмнөх бүлгийн хуралдаануудад танилцуулж, үүний дагуу Засгийн газарт санал хүргүүлсэн юм. Өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцож, тодорхой мэдээллүүдийг өглөө. Тодруулбал, эдийн засгийн болон, төсвийн нөхцөл байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллүүдийг бүлгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлсэн. Ингэснээр МАН-ын бүлгээс 2023 оны Төсвийн тодотголыг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дэмжлээ” гэв.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн орлого сайжирснаар цалин тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн
Бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цалин тэтгэврийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас Төсвийн тодотгол хийх саналыг бэлтгээд МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулснаар, намын бүлэг дэмжиж шийдвэр гаргалаа. Ингэснээр маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тоог эцэслэж, хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэд хэдэн зарчмын асуудлыг хэлэлцэж, бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнд, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, мөн 2023.01.01-нээс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
Мөн цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ингэхдээ хавтгайруулан нэмэх биш, өнөөдрийг хүртэл бий болсон цалингийн болон тэтгэврийн зөрүү, тогтолцооны гажуудлыг цэгцлэхийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, суурь цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, өөрчлөлт оруулна гэсэн үг. Эдгээр томоохон өөрчлөлтийн үр дүнд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай боллоо.
Өнгөрсөн оноос макро эдийн засгийг сайжруулах, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах талаар хатуу бөгөөд шийдэмгий олон арга хэмжээг авсан. Үүний үр дүнд худалдааг либеральчлах, ялангуяа, нүүрс түүхий эдийг экспортлохдоо ил тод болгосноор өнгөрсөн оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан үзүүлэлт гарсан. Ингэснээр төсвийн алдагдал буурч, Монгол Улсын валютын нөөц өсч, төлбөрийн тэнцэл нэмэгдсэн зэрэг олон таатай эерэг үзүүлэлтүүд гарсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд хамгийн чухал нь гадаад өр буурснаар Монгол Улс дефолт болох эрсдлээс бүрэн гарсан юм. Эхний улирлын байдлаар нүүрс экспортын 60 хувийн төлөвлөгөөг хангаж, төсвийн орлогын 36 хувийг биелүүлсэн эерэг үзүүлэлт эдийн засагт сайн нөлөө үзүүллээ. Эдгээрийн үр дүнд цалин тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг олгох боломж бүрдэж, оны төгсгөлд төсвийн тодотголоо нөхөх боломжтой гэж үзэж байна” гэв.
 
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Ахмадын тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлнэ
ХНХ-ын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалин болон ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх болсон нөхцөл шаардлагын талаар мэдээлэл өгөв. ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байсныг энэ 2023.07.01-ны өдрөөс эхлэн 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн нийтлэг үйлчилгээ, төрийн бусад үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл) гэж ангилдаг байсныг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэсэн ангилалд хувааж авч үзэх болсон. Ингэснээр цалингийн ялгаатай байдлыг арилгаж байгаа юм. Мөн төрийн захиргаа, тэр дундаа орон нутаг, агентлаг, цалинг тэгшитгэх, төрийн тусгай, цагдаа, цэргийн албан тушаалтнуудын цалинг мерит зарчмаар нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллалаа. Ингэснээр төрийн албан хаагчид тогтвортой ажиллах, шаардлагатай орон тоонд олдохгүй байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Ахмадын тэтгэврийг хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг шинэчилсэн. Энэ хугацаанд өмнөх болон сүүлд тэтгэвэрт гарсан ахмадын тэтгэврийн зөрүүг шинэчлэх шаардлага үүсээд байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийтдээ зургаан удаа итгэлцүүрээр тэтгэврийг нэмэгдүүлж байсан. Харин нийгмийн даатгалын багц хуульд инфляцитай уялдуулж жил бүр тэтгэврийг нэмэгдүүлж, ялгаа зөрүүг арилгах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх болсон. Энэ удаагийн төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх юм” гэв.