Канадын Нова Скотиа мужид гарсан түймэр олон мянган акр талбайг хамарсны улмаас 16,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, муж даяар гал түлэхийг хоригложээ.

Албаныхны хэлж буйгаар түймэр 25,000 гаруй акр талбайг хамарсан бөгөөд түймрийн улмаас олон барилга байшин шатаж, бүс нутгийг асар их утаа бүрхсэн байна. Даваа гарагийн байдлаар Нова Скотиа мужийн хамгийн том хот болох Халифакс орчимд амьдардаг 16,429 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Нова Скотиагийн тэргүүн Тим Хьюстон хоол хүнс, хувийн ариун цэврийн хэрэгсэл гэх мэт яаралтай хэрэгцээнд зориулж нүүлгэн шилжүүлж буй өрх бүрт Канадын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 500 долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Түүнчлэн Нова Скотиа мужид үүсээд буй нөхцөл байдлын улмаас зургадугаар сарын 25 хүртэл муж даяар гал түлэхийг хориглосон тухай даваа гарагт албаныхан зарласан байна. Хоригийг зөрчсөн тохиолдолд Ойн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэнэ.

Даваа гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Twitter” хуудсандаа Нова Скотиад гарсан ой хээрийн түймрийг “маш ноцтой” гэж тодорхойлоод, холбооны зүгээс шаардлагатай бүх дэмжлэг, тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Нова Скотиа мужийн Вествуд Хиллс болон Танталлон мужид гарсан хээрийн түймэр мөн "хяналтаас гарсан" бөгөөд одоогоор 1,947 акр талбайг хамарсан байна.

Мужийн хэмжээнд түймэртэй тэмцэх ажилд 200 гаруй баг, 35 гал сөнөөгч машин, хоёр нисдэг тэрэг, нэг усан бөмбөгдөгч онгоц ашиглаж байгаа боловч бүс нутагт салхины хурд секундэд 40 метр байгаа нь түймрийг унтраах ажлыг улам хүндрүүлж байгаа аж.

Нова Скотиа мужийн баруун өмнөд хэсэгт орших Баррингтон нуур болон Шелберн тойрогт мөн ой хээрийн түймэр дэгдэж, даваа гарагт хурдацтай нэмэгдсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар түймэр даваа гарагийн орой гэхэд 24,000 акр талбайг хамарчээ. Эрх баригчид Шелбурн тойргоос 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Канадын баруун хэсгийн Альберта муж мөн хэдэн долоо хоногийн турш ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Онцгой байдлын албаны ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар 3,501 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 2,700 гаруй хүн түймэртэй тэмцсээр байна.

Эх сурвалж: CNN

#Канад, #ой хээрийн түймэр, #Нова Скотиа муж, #Халифакс,