НАТО-ийн тэргүүлж буй энхийг сахиулах хүчний 25 цэрэг Косовогийн хойд хэсэгт байрлах хотын захиргааны байрыг хамгаалж байх үедээ сербүүдтэй мөргөлдсөний улмаас бэртэж гэмтжээ. Сербийн ерөнхийлөгч армиа байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлсэн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар Косовогийн хойд хэсгийн сербүүд дийлэнх олонхыг нь бүрдүүлдэг бүс нутагт албани үндэстэн хотын даргаар томилогдсон.
Сербүүд сонгуулийг бойкотолж, оролцохоос татгалзсаны үр дүнд албани үндэстний нэр дэвшигчид 3.5 хувийн ирцтэйгээр дөрвөн хотын даргын сонгуульд ялалт байгуулсан юм.
Үүнд уурласан сербүүд даваа гарагт эсэргүүцлээ илэрхийлжээ.
Энэ үед НАТО-ийн тэргүүлж буй Косовогийн энхийг сахиулах хүчин буюу “KFOR”-ын цэргүүд жагсагчидтай мөргөлдсөн байна.
Жагсагчид Звекан дахь засгийн газрын байр руу хүчээр дайран орохыг оролдох үед тэднийг таслан зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Сербийн жагсагчид хариуд нь НАТО-ийн цэргүүд рүү нулимс асгаруулагч хий, дуут гранат шидэж, НАТО-ийн машинууд дээр Украины дайнд Оросын бэлгэ тэмдэг болсон “Z” үсгийг зурсан байна.
НАТО-ийн цэргүүд мөн Зубин Поток болон Хойд Митровица хотын захиргааны эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулжээ.
ЕХ болон АНУ-ын аль аль нь Косовогийн эрх баригчдыг хойд Косовод тогтворгүй нөхцөл байдал үүсгэсэнд буруутгаж, үндэстэн ястны хурцадмал байдлыг өдөөж болзошгүй аливаа үйлдлээс сэрэмжлүүлэв.
Харин Косовогийн Ерөнхийлөгч Вйоса Османи Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийг Косовод тогтворгүй байдал үүсгэхийн тулд тушаал өгсөн гэж буруутгасан байна.
Вучичийн хэлснээр Мөргөлдөөний үеэр 52 серб хүн шархадсаны гурав нь хүнд бэртжээ.
Улмаар Сербийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Вучич армийн байлдааны бэлэн байдлаа дээд зэрэгт шилжүүлсэн байна.
Косовогийн хойд хэсэгт олонхыг бүрдүүлдэг сербүүд 2008 онд Сербээс тусгаар тогтнолоо зарласан явдлыг хэзээ ч зөвшөөрдөггүй бөгөөд одоо ч Белградыг өөрийн нийслэл гэж үзсээр байгаа юм.
Косовогийн нийт хүн амын 90 гаруй хувийг албаничууд бүрдүүлдэг ч хойд хэсгийн сербүүд өөрсдийн нутаг дэвсгэрт автономит холбоо байгуулахыг удаан хугацаанд шаардаж ирсэн.
Сербүүд хотын захиргаанаас албаничуудыг огцруулж, орон нутгийн засаг захиргааг Белградаас санхүүждэг болгохыг Косовогийн засгийн газраас шаардаж байгаа аж.
Эх сурвалж: Al Jazeera

#косово, #Нато, #Албани үндэстэн, #Серб үндэстэн, #мөргөлдөөн,