“Disney” компанийн 1989 онд бүтээсэн “Бяцхан лусын дагина” хүүхэлдэйн киноны шинэчилсэн найруулга тавдугаар сарын 26-нд нээлтээ хийснээсээ хойш амралтын өдрүүдэд Хойд Америк даяар 4,320 дэлгэцээс нийт 95.5 сая долларын ашиг олжээ.
Өнөөдөр АНУ-д армид алба хааж байгаад амиа алдсан дайчдыг эргэн санах “Дурсгалын өдөр” тохиож байгаа ба баярын өдрийн дараа нийт орлого 117.5 сая долларт хүрнэ гэж “Disney” тооцоолсон байна. Энэ нь баярын өмнөх амралтын өдрүүдийг тохиолдуулан нээлтээ хийсэн бүх цаг үеийн кинонуудаас ашиг орлогоороо тавд бичигдэх дүн юм.
Мөн жүжигчин Холли Бэйли, Мелисса Маккарти нарын лусын дагина Ариэл болон далайн шулам Урсулагийн дүрд тус тус тоглосон “Бяцхан лусын дагина” амралтын өдрийн орлогоороо “Fast & Furious” цувралын 10 дугаар анги болох “Fast X”-ийг ардаа орхисон байна. “Fast X” баасан гарагаас ням гараг хүртэл дотоодоос нийт 23 сая долларын орлого олж, хоёр долоо хоногийн хугацаанд олсон орлого нь 108 сая долларт хүрчээ.
Харин “Disney” болон “Marvel”-ын “Guardians of the Galaxy Vol. 3” амралтын өдрүүдэд 20 сая доллар олж гуравдугаарт бичигдсэн байна. Нээлтээ хийснээсээ хойш дөрөв дэх амралтын өдрүүдтэйгээ золгож буй тус кино Хойд Америкаас нийт 299 сая долларын орлого олжээ.
Киноны нээлтээс ч өмнө, улаан үст лусын дагина Ариэлийн дүрд хар арьст эмэгтэйг тоглуулсан явдал нь шуугиан тарьж, интернэт хэрэглэгчдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөхөд хүргэж байв.
Харин нээлтийн дараа үзэгч, шүүмжлэгчид “Chloe x Halle” хамтлагийн дуучин Бэйлигийн жүжиглэлт, дуулалтад муугүй үнэлгээ өгсөөр байна.
Роб Маршаллын найруулсан “Бяцхан лусын дагина” нь 250 сая долларын төсвөөр бүтжээ.
Эх сурвалж: AP

#Disney, #кино, #The Little Mermaid, #Бяцхан лусын дагина,