Хойд Солонгос тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа Японы эргийн хамгаалалтад мэдэгдсэний дараа Японы Батлан хамгаалах яам пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэлэн байдалд оруулж, нутаг дэвсгэрийг нь зөрчсөн ямар ч пуужинг устгахаа анхааруулав.
“Бид манай нутаг дэвсгэрт газардах баллистик болон бусад пуужингийн эсрэг устгах арга хэмжээ авна” гэж тус яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Мөн “SM-3” эсвэл “PAC-3” пуужин ашиглахаа мэдэгдсэн байна.
Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно хиймэл дагуул тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх магадлалтай бөгөөд Хойд Солонгосын тал ямар ч зүйл хөөргөсөн энэ нь Японы иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос улс нь анхны тагнуулын хиймэл дагуулаа бүтээж дуусгасан бөгөөд тус улсын удирдагч Ким Жон Ун хиймэл дагуулыг тойрог замд хөөргөх сүүлийн шатны бэлтгэл ажилд зөвшөөрөл олгосон тухай өнгөрсөн долоо хоногт “KCNA” агентлаг мэдээлсэн юм.
Уг хиймэл дагуул нь Хойд Солонгосын ажиглалтын чадавхыг сайжруулахын зэрэгцээ дайны үед тодорхой байд цохилт өгөх чадварыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос, #Япон,