Сансарт ниссэн анхны Араб эмэгтэй сансрын нисэгч Олон улсын сансрын станц (ОУСС)-д хүрчээ.

Райяна Барнави “Axiom Space”-ийн хоёр дахь хувийн аялалд багтсан бөгөөд ням гарагт “SpaceX”-ийн пуужингаар АНУ-аас хөөрсөн юм.

"Axiom Mission 2"-ын аялалд түүнээс гадна Персийн булангаас сансарт нисэж буй хоёр дахь эрэгтэй сансрын нисгэгч болох Саудын Арабын мэргэжилтэн Али Алкарни, мөн командлагч Пегги Уитсон, нисгэгч Жон Шоффнер нарын хоёр америк хүн багтсан байна.

"Axiom Mission 2"-ын баг ням гарагийн оройн 21:37 цагт Флорида муж дахь Канавералын хошуунд байрладаг Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөрсөн.  Багийнхны сууж явсан “Dragon” капсул даваа гарагийн 13:12 цагт ОУСС-д залгагдсан байна.

Тойрог замын лабораторид ажиллах хугацаандаа багийнхан сансар огторгуйн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, бороо оруулах технологи зэрэг шинжлэх ухаан, технологийн 20 гаруй туршилт хийхээр төлөвлөжээ.

Харин 34 настай био-анагаах ухааны эрдэмтэн Барнави ОУСС-ын тойрог замд 10 хоног ажиллахдаа үүдэл эс болон хөхний хорт хавдрын судалгаа хийхээр төлөвлөсөн байна.

Тэрээр Ойрх Дорнод дахь нийгмийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдэд урам зориг өгнө гэж найдаж байгаагаа саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ.

Барнави мөн ОУСС-ын тавцан дээрээс видео холбоосоор дамжуулан өөрийн туршлагаа хүүхдүүдтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.

Саудын Арабын эмэгтэйчүүд дөнгөж 2018 онд машин жолоодох эрхтэй болсон бөгөөд одоо ч тус улсад эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

#ОУСС, #саудын араб, #Райяна Барнави, #Axiom Space, #Axiom Mission 2,