Ирландын эрх бүхий байгууллага “Facebook”-ийн толгой “Meta” компанид Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг АНУ дахь сервер рүү дамжуулахдаа Европын холбооны зохих журмыг зөрчсөн үндэслэлээр 1.2 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ.
Ирландын Мэдээлэл Хамгаалах Хорооноос ногдуулсан энэхүү торгууль нь ЕХ-ны Мэдээлэл хамгаалах ерөнхий зохицуулалт (GDPR)-ын хүрээнд оногдуулсан хамгийн өндөр дүнтэй торгууль юм.
“GDPR”-д зааснаар компаниуд хувийн мэдээллийг ашиглахаасаа өмнө тухайн хүнээс зөвшөөрөл авах ёстой байдаг.
Харин “Facebook” ЕХ-ны мэдээллийг АНУ руу шилжүүлэхдээ гэрээний стандарт заалтуудыг (ХЗХ) мөрдөөгүй гэж Ирландын Мэдээлэл Хамгаалах Хороо үзэж байгаа аж.
“Meta” нь уг шийдвэрийг “үндэслэлгүй, шаардлагагүй” гэж үзэж байгаа бөгөөд давж заалдахаа илэрхийлсэн байна.
Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг гадагш шилжүүлсэн ч өгөгдөл хамгаалагдсан хэвээр байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор Европын Комисс “GDPR”-г санаачилж байв.
Гэсэн ч мэдээллийн нууцлалтай холбоотой хуулийн зохицуулалт тааруу АНУ руу Европын хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулах нь эрсдэлтэй гэсэн болгоомжлол тус тивийн хүрээнд байсаар байна.
Эх сурвалж: BBC

#Facebook, #Европын холбоо, #мэдээллийн нууцлал,