Ням гарагт Францын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Эммануэл Макрон Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголоос чухал металл нийлүүлэхээр тохиролцсон тухай мэдэгдсэн. Энэ тухай “Reuters” агентлаг ийн мэдээлжээ:

Монгол Улс эрчим хүчний салбарт шаардлагатай металлыг Францад нийлүүлэхээр тохиролцсоныг Францын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт Улаанбаатарт анх удаа айлчлах үеэрээ мэдэгдэв.

Францыг “гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Макрон “Зайлшгүй шаардлагатай металл нийлүүлэх замаар эрчим хүчний тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд бид танай улстай хамтран ажиллахаар шийдсэн” гэж хэлсэн байна.

Тэрээр мөн Монголд ураны уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байгаа цөмийн “Orano” групптэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой талаар дурдсан байна. Макрон Японд болсон “Их долоо”-ийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа Монголд саатсан юм.

Монгол улсын нийт экспортын 80 орчим хувь нь Хятад руу гардаг ч ашигт малтмалаар баялаг тус улс худалдаа, уул уурхайн харилцаагаа хоёр том хөрш болох Хятад, Оросоос тэлэхээр ажиллаж байгаа бөгөөд Европ, Азийг холбогч гүүр болно гэж найдаж байна.

Газрын ховор ашигт малтмал нь өндөр технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардагддаг бөгөөд цахилгаан машин, салхин турбин, зөөврийн электрон хэрэгсэл, микрофон, чанга яригч зэрэгт ашиглагддаг.

Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Монгол, #Франц, #Эммануэл Макрон,