Судлаачдын үзэж байгаагаар 2027 оноос өмнө дэлхийн дулаарал 1.5 хэмийн босгыг давах магадлал 66%-тай байна.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хорт утаа болон энэ зун хүлээгдэж буй “Эль Нино” (далайн гадаргуугийн усны температур хэт халах) үзэгдлээс болж магадлал улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулжээ.
Гэхдээ дэлхийн дулаарал 1.5 хэмийн босгыг давбал энэ нь түр зуурынх байх магадлалтайг эрдэмтэд онцолж байна.
Дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс нэмэгдэж Цельсийн 1.5 хэмээс хэтэрвэл аадар бороо, хэт халалт, хүчтэй шуурга, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд эрчимжиж, давтамж нь нэмэгдэнэ гэж эрдэмтэд анхааруулдаг.
Иймд улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмд тогтоон барихын тулд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон бөгөөд үүнээс хойш 1.5 гэсэн тоо нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрийн бэлгэдэл болсон.
Дэлхийн цаг уурын байгууллага 2020 оноос хойш дэлхий 1.5 хэмийн босгыг хэзээ давах боломжтойг тооцоолж ирсэн ба тухайн үед ирэх таван жилийн хугацаанд 1.5 хэмийг эвдэх магадлал 20%-иас бага гэж таамаглаж байв.
Өнгөрсөн жил гэхэд магадлал 50% хүртэл өссөн байсан бол одоо 66% болж өссөн байна.
Мөн эрдэмтэд дэлхийн дулаарал 2027 оноос өмнө 1.5 хэмийн босгыг давна гэдэгт 98%-ийн итгэлтэй байгаа аж.
Гэхдээ ойрын хэдэн жилд дэлхийн дулаарал энэ түвшинг давна гэдэг нь Парисын хэлэлцээрт заасан хязгаарыг эвдсэн гэсэн үг биш аж. Өөрөөр хэлбэл, Парисын хэлэлцээрийн босгыг давсанд тооцохын тулд дэлхийн температур 20 жилийн турш 1.5 хэмээс дээш байх ёстой гэдгийг судлаачид онцолж байна.
Ганцхан жил хэдий ч энэ хязгаарыг давна гэдэг нь дэлхийн дулаарал удаашрахгүй, улам хурдсаж байгаагийн илрэл юм.
Хорт утааг эрс багасгах замаар дэлхийн дулаарлыг тогтоон барих хугацаа байсаар байгаа гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #дэлхий, #Дэлхийн дулаарал, #Цаг агаарын дулаарал, #1.5 хэм, #Дулаарал,