Өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин Берлин дэх цагдаагийн газрын үйл ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдсэн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байж болзошгүй гэж Германы аюулгүй байдлын эрх баригчид үзэж байна.
Тодруулбал, Хятадын хилийн чанад дахь цагдаагийн газрын хоёр салбар Герман дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байж магадгүй гэж тус улсын аюулгүй байдлын алба таамаглаж байгаа аж.
Энэ талаар Германы Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Берлин тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн газруудаа хаахыг Бээжингээс шаардаж байв.
Хоёрдугаар сард нь Хятадын тал эдгээр газруудаа хаасан талаар Гадаад хэргийн яаманд мэдэгдэж байжээ.
Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн тодруулснаар Хятадын цагдаагийн газар нь “тогтмол байршилтай алба биш, харин явуулынх” бөгөөд тэдгээрээс Хятад болон Хятад бус иргэд Бээжингийн нэрийн өмнөөс албан үүрэг гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: Reuters