Өмнөд Африк улс Украины дайнд зориулж Орост зэвсэг нийлүүлсэн гэсэн АНУ-ын буруутгалыг няцааснаас хойш хэдхэн өдрийн дараа тус улсын генерал Москвад айлчилжээ.
Даваа гарагт Оросын хуурай замын цэргийн командлагч, генерал Олег Салюков болон Өмнөд Африкийн армийн ерөнхий командлагч, дэслэгч генерал Лоуренс Мбатха нар Москвад уулзах үеэрээ "цэргийн хамтын ажиллагааны" талаар ярилцсан болохыг Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
“Талууд цэргийн хамтын ажиллагаа болон хоёр орны армийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа” гэж яамны мэдэгдэлд дурджээ. Мөн хуурай замын цэргийн хүчний хамтын ажиллагааг янз бүрийн чиглэлд өргөжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна.
Өмнөд Африкийн армийн мэдэгдсэнээр Москва дахь айлчлалыг эртнээс төлөвлөж байжээ.
АНУ-ын хориг арга хэмжээнд хамрагдсан хөлөг онгоц Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн баазад нууцаар саатсаныг харгалзан тус улс Орост зэвсэг нийлүүлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаагаа Өмнөд Африкт суугаа АНУ-ын элчин сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Харин Өмнөд Африкийн засгийн газар Оросын ачааны хөлөг онгоцыг албан ёсны зэвсгийн наймаатай холбоотой гэх мэдээллийг няцаасан.
Гэхдээ зэвсгийн наймаа явагдсан байхыг үгүйсгээгүй бөгөөд даваа гарагт Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса Кейптаун хотын ойролцоох тэнгисийн цэргийн баазад Оросын далбаатай “Lady R” ачааны хөлөг онгоцонд зэвсэг ачсан эсэхийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэв.
Рамафоса мөн Оросын Украин дахь түрэмгийлэлтэй холбогдуулан Өмнөд Африк улс төвийг сахисан байр суурь баримталсаар байгааг дахин баталгаажуулсан байна.
“Бид төвийг сахисан байр суурь баримталж байгаа ба Оросыг бусад улсаас дээгүүр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь бусад улстай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөхийг мөн хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж мэдэгджээ.
Рамафоса үргэлжлүүлэн “Бид энэ тал дээр хатуу байр суурьтай байсаар ирсэн. Өмнөд Африк дэлхийн гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнд татагдан ороогүй, татагдан орох ч үгүй” гэж хатуу сануулсан байна.
Эх сурвалж: AP

#ОРос, #Өмнөд Африк,