Илон Маск “Twitter”-ийг удирдах шинэ гүйцэтгэх захирал олсноо мэдэгдэв.
Маск сайтын шинэ боссыг нэрлээгүй ч эмэгтэй хүн болохыг нь тодорхойлжээ. Мөн зургаан долоо хоногийн дараа гүйцэтгэх захирал, технологийн ахлахын ажлаа эхлүүлэх болно гэв.
“SpaceX”-ийн эзэн өнгөрсөн жил “Twitter”-ийг 44 тэрбум доллароор худалдаж авсан ч бусад бизнестээ анхаарал хандуулахын тулд компанийг удирдах өөр хэн нэгнийг томилох шаардлагатай тулгараад байсан юм.
Мөн түүний хийсэн олон өөрчлөлтүүдийн дараа өнгөрсөн жил платформын хэрэглэгчид түүнийг албан тушаалаас нь огцруулахын тулд онлайн санал асуулга явуулж байв.
Дараа нь Маск удирдлагаа өөр хүнд шилжүүлэхээ мэдэгдсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байсан.
Түүний мэдэгдлийн дараа “Tesla”-ийн хувьцаа огцом өссөн байна. Хувьцаа эзэмшигчид нь Маскийг “Twitter”-ийг өөрийн болгосныхоо дараа “Tesla”-ийн ажлыг орхигдуулж, компанийн брэндэд хохирол учруулсан гэж буруутгаж байсан удаатай.
Платформын шинэ гүйцэтгэх захирал сурталчилгаа байршуулдаг компаниудтай харилцаагаа сайжруулж, контентын зохицуулалтаас айх айдсыг нь арилгахыг хичээх нь тодорхой.
Өөрийгөө үг хэлэх эрх чөлөөний үнэмлэхүй үзэлтэн хэмээн зарласан Маск үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын тулд “Twitter”-ийг авснаа зарласан. Гэвч сурталчилгаа байршуулагч байгууллагууд өөрсдийн сурталчилгааг ташаа мэдээлэл эсвэл хэт даврагч контентын хажууд байлгахыг хүсэхгүй байна.
Маск ажлаа хүлээж авмагцаа ашигтай ажиллаж чадахгүй байгаа пүүсийнхээ зардлыг бууруулахын тулд олон мянган ажилтнаа халсан.
Гуравдугаар сард тэрбумтан эдгээр хүчин чармайлт үр дүнгээ өгч, платформын санхүү сайжирч байгааг мэдэгдсэн юм.
Харин өнгөрсөн сард “Twitter”-ийг худалдаж авсны дараа компанийг орхисон сурталчилгаа байршуулагчдын ихэнх нь буцаж ирснийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC