Өнгөрсөн долоо хоногт Сербид хоёр удаа олон хүнийг хамарсан галт зэвсэгтэй халдлага болсны дараа нийслэл Белград болон өөр бусад хотод зэвсэгт хүчирхийллийн эсрэг жагсаал болжээ. Жагсаалд олон арван мянган хүн нэгдсэн байна.

Лхагва болон пүрэв гарагт болсон буудалцааны үеэр нийт 17 хүн амиа алдсаны 8 нь бага сургуулийн сурагчид байв.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалыг буруушаажээ.

Тэрээр сөрөг хүчнийг үндэсний эмгэнэлт явдлыг өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж байна гэж буруутгав. Тэрбээр мөн ээлжит бус санал хураалтаар намынхаа нэр хүндийг шалгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

"Би ажлаа үргэлжлүүлэх болно, гудамж талбайд цугласан танхайчуудад хэзээ ч бууж өгөхгүй... Засгийн газрын бүтцийн өөрчлөлт эсвэл сонгуулиар асуудлыг шийдэж болно" гэж телевизээр ярьжээ.

Сербийн парламентын ээлжит сонгууль 2026 онд болох юм.

Даваа гарагт Белград дахь сургуулиудын ойролцоо цагдаагийн хүчийг байрлуулсан байсан бөгөөд засгийн газар сургуулиудад байршуулах офицеруудын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Олон хүн "Серби хүчирхийллийн эсрэг" гэсэн уриа лоозон барин хотын төвөөр жагсжээ. Түүнчлэн хойд нутгийн Нови Сад хотын гудамжинд олон мянган хүн жагсаж, Дунай мөрөн рүү цэцэг шидсэн байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр Серби даяар нийт 50 мянга гаруй хүн гудамжинд жагссан бол нийслэлд 10,000 гаруй хүн цугларчээ.

Жагсагчид мөн Сербийн Дотоод хэргийн сайд болон тагнуулын албаны дарга, хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллагын бүх гишүүдийг огцрохыг шаардаж, хүчирхийллийг сурталчилж буй сонин хэвлэл, телевизийн сувгуудыг хаахыг уриалжээ.

Серби улс нь галт зэвсэг эзэмшдэг үзүүлэлтээрээ Европын орнуудаас хамгийн өндөрт бичигддэг. 2018 онд явуулсан судалгааны дүнгээс үзвэл Сербид 100 хүн тутмын 39 нь галт зэвсэг эзэмшдэг байна.

Ерөнхийлөгч Вучич хууль бус зэвсгээ хүлээлгэн өгсөн хүмүүст өршөөл үзүүлэх нэг сарын хугацаатай аян эхлүүлсэн бөгөөд ингэснээр хүмүүс ямар ч тайлбар тавилгүйгээр буугаа цагдаад хураалгах боломжтой болжээ.

Сербийн цагдаагийн газрын мэдээллээр өршөөлийн эхний өдөр хүмүүс 1,500 орчим буугаа хураалгасан байна.

Эх сурвалж: BBC

#серби, #Белград, #Нови Сад,