Орос улс Украины эсрэг сүүлийн хэдэн сарын хугацаан дахь “хамгийн том” нисгэгчгүй онгоцны халдлагаа үйлджээ.
Киев хотын даргын хэлснээр Орос Украины объектууд руу Иранд үйлдвэрлэсэн 60 камиказе нисгэгчгүй онгоц илгээсний 36 нь нийслэлийг онилсон байв. Гэсэн ч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украиныг нисгэгчгүй онгоцны дайралтаас бүрэн хамгаалжээ. Онгоцны үлдэгдлүүд унахдаа орон сууц болон бусад барилгуудыг мөргөж, наад зах нь таван хүн гэмтэж бэртсэн байна.
Энэ нь Киевт найман өдрийн дотор болж буй дөрөв дэх удаагийн халдлага бөгөөд Орост Ялалтын баяр тэмдэглэхээс ердөө 24 цагийн өмнө болжээ.
Сүүлийн саруудад Орос энгийн иргэдийн объект руу хийх довтолгоогоо зогсож, Киевт хэдэн өдрийн турш нам гүм байсны дараа Москва Украины хүлээгдэж буй сөрөг довтолгооноос өмнө сүүлийн долоо хоногт агаарын дайралтаа эрчимжүүлээд байгаа.
Украины армийн мэдээлснээр Оросын хамгийн сүүлийн дайралт дөрвөн цаг гаруй үргэлжилжээ. Шөнө дундаас хойш эхэлсэн довтолгоонд Орос улс Иранд үйлдвэрлэсэн “Shahed” камиказе нисгэгчгүй онгоц ашигласан байна.
Өмнөд Одессад Оросын бөмбөгдөгч онгоц найман пуужин харвасны дараа хүнсний агуулахад гал гарсны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан тухай албаныхан мэдээлэв.
Украины Улаан загалмайн нийгэмлэгийн мэдэгдсэнээр хүмүүнлэгийн тусламжийн агуулах сүйрч, бүх тусламжийн хүргэлтийг зогсоох шаардлагатай болсон байна.
Өчигдөр Орос мөн Херсон, Харьков, Николаев мужид пуужингийн цохилт өгчээ.
Эх сурвалж: BBC

#камиказе, #нисгэгчгүй онгоц, #УКраин,