Энэтхэгийн Манипур мужид гарсан угсаатан хоорондын мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдэж, 23,000 хүн оршин суугаа газраасаа дүрвэхэд хүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн дундуур Энэтхэгийн зүүн хэсэгт орших Импхал болон ойролцоох хотод Куки болон Мэйтей угсаатны гишүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас хойш дор хаяж 55 хүн алагдаж, 260 хүн эмнэлэгт хүргэгдсэн болохыг Импхал хотын эмнэлгийн ажилтнууд ням гарагт мэдэгдэв.
Бэртэж гэмтсэн хүмүүсийн ихэнх нь сумны шархтай эсвэл толгойдоо хатуу зүйлээр цохиулсан байдалтай ирж байгаа аж.
Олон байшин барилга, машин тэрэг шатаж, Импхалын гудамжнаас өтгөн хар утаа суунаглаж буй дүрс бичлэг орон нутгийн телевизээр цацагджээ.
Энэтхэгийн армийн мэдээлснээр олон мянган цэргийг мөргөлдөөний бүсэд дайчилсан бөгөөд 23 мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж, Манипур муж дахь цэргийн бааз, гарнизонуудад байршуулсан байна.
“Энгийн иргэдийг аврах, хүчирхийллийг таслан зогсоох, дэг журам тогтоохоор сүүлийн 96 цагийн турш уйгагүй ажилласан”-ын үр дүнд нөхцөл байдал нам гүм байна гэж арми мэдэгдэлдээ дурджээ.
Түүнчлэн Энэтхэгийн арми нисгэгчгүй онгоц, нисдэг тэрэг ашиглан хяналт, тандалтын хүчин чармайлтаа сайжруулсан байна.
Мөн гар утасны интернэтийг тав хоногийн хугацаагаар салгажээ.
Манипур мужийн хүн амын 50 орчим хувийг эзэлдэг Мэйтэй угсаатны бүлгийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэрийг Манипурын Бүх Овгийн Оюутны Холбооноос эсэргүүцэж, олон мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулсны дараа мөргөлдөөн эхэлжээ.
Мэйтэй хүмүүс өөрсдийн статусаа хүлээн зөвшөөрүүлснээр эрүүл мэнд, боловсрол, төрийн албанд томилогдох зэрэг өргөн хүрээний ашиг тусыг хүртэх аж.
Ингэснээр бусад угсаатны бүлгүүд ажлын байр болон бусад давуу эрхийг эдэлж чадахгүйд хүрч, тэгш боломж байхгүй болно гэж эмээж байна.
Эх сурвалж: CNN