АНУ-ын “USS Connecticut” цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц өнгөрсөн бямба гарагт Өмнөд Хятадын тэнгис орчмын усанд үл мэдэгдэх объекттой мөргөлдөж, АНУ-ын 15 усан цэрэг бэртэл авсан талаар АНУ-ын албаны хүмүүс мэдээлэв.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр юунаас болж мөргөлдөөн үүссэн нь тодорхойгүй байгаа бөгөөд шумбагч онгоц одоогоор тус улсын газар нутаг болох Гуам руу чиглэсэн гэв. “Мөргөлдөөн "USS Connecticut”-ын цөмийн хөдөлгүүрийн механизмд нөлөөлөөгүй учраас бүрэн ажиллагаатай хэвээр байгаа" гэж Тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурдсан бөгөөд шумбагч онгоцонд учирсан хохирлын хэмжээг үнэлж байгаа гэжээ.

Сүүлийн үед Хятадууд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд хүч түрэн орж ирээд байгаа бөгөөд хурцадмал байдал үүсээд байгаа тус бүс нутагт “USS Connecticut” шумбагч онгоцыг ашиглаж байжээ.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өмчилдөг бөгөөд Филиппин, Бруней, Малайз, Тайвань, Вьетнам улсуудтай хэдэн арван жилийн турш маргаантай байсан ч сүүлийн жилүүдэд хурцадмал байдал тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. АНУ энэхүү нутаг дэвсгэрийн маргаанд Хятадын эсрэг байр суурийг баримталж ирсэн. Мөн өмнө нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын үйлдэлд маш их санаа зовж байгаагаа илэрхийлж байсан юм.

Үүний зэрэгцээ лхагва гарагт Тайванийн Батлан ​​хамгаалахын сайд “Хятад улс 2025 он гэхэд бүрэн хэмжээний дайралт хийхэд бэлтгэж байж магадгүй” гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC

#АНУ, #БНХАУ, #Дэлхийн мэдээ, #Өмнөд Хятадын тэнгисийн маргаан,