Калифорнийн өмнөд эргийн уулархаг нутагт Алисалын түймэр дэгдэж, Санта Барбарагаас баруун зүгт орших Санта Йнез ууланд 62 хавтгай дөрвөлжин километр газрыг хамарчээ. Гал сөнөөгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж 1,300 болгосон байна. Одоогоор түймрийн таван хувийг цурманд оруулжээ.
Номхон далайн эрэг дагуух бүс нутаг хүн ам багатай боловч түймэр 100 гаруй байшин, мал аж ахуйн ферм болон бусад барилга байгууламжид аюул учруулж байна гэж галын албаныхан мэдээлэв. Лхагва гарагт түймрийн улмаас далайн эрэг дээрх цорын ганц хурдны зам болох Амтрак болон АНУ-ын 101 дүгээр шугамыг хаасан байна. Мал аж ахуйн фермүүд болон хөдөө орон нутгийн хэд хэдэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тушаал, анхааруулга өгчээ.
Үүний зэрэгцээ Калифорнийн хойд хэсэгт гал сөнөөгчид Сакраменто мужийн “Rancho Marina”-д 25 хөдөлгөөнт байшин, 16 автомашин, цэцэрлэгт хүрээлэнгийн барилга байгууламжийг сүйтгэсэн томоохон түймрийг унтраажээ. Гэмтсэн хүн байхгүй бөгөөд шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэв. Түүнчлэн Сан-Хоакин мужийн өмнөд хэсэгт таван хөдөлгөөнт байшин түймэрт өртөж, нэгэн хүн биеийнхээ ихэнх хэсэгт түлэгджээ.
Пүрэв гарагт Калифорнийн хойд хэсэгт салхи шуургатай, чийгшил бага байгаа учир түймрийн сэрэмжлүүлэг дохио зарлаж магадгүй байна. Мөн Санта-Ана салхи ширүүсэх төлөвтэй байгаа тул Калифорнийн өмнөд хэсэгт түймэр дэгдэж болзошгүй гэж цаг уурчид үзжээ.
Калифорни мужийн ой хээрийн түймэр энэ жил бараг 10,101 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч, 3,600 гаруй байшин, аж ахуйн нэгж болон бусад барилга байгууламжийг сүйтгэсэн гэж мужийн Ойн үржүүлэг, гал түймрээс хамгаалах газраас мэдээлэв.
Уур амьсгалын хямралтай уялдсан Америкийн баруун хэсэгт түүхэн ган гачиг болсон нь ойн түймэртэй тэмцэхэд хүндрэл учруулж байна. Энэ нь зөвхөн Калифорнид сая сая модыг устгажээ. Эрдэмтэд уур амьсгалын хямралын улмаас цаашид цаг агаар эрс тэс болж, сүйрэлд хүргэх хээрийн түймэр ойр ойрхон болно гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian