-Тус хуулинд хүний амь насыг мөнгөн дүнгээр үнэлэх зохицуулалт оруулж байгаа тул шүүмжлэл их дагуулна-

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлдэж буй талаар мэдээллээ.

Тэрбээр “Гар утсаар шударга ёс тогтоодог ойлголтыг халъя гэдэг үүднээс шүүхийн хараат бус байдлын талаар 4-5 жил ярьж байна. Хуульчдаас хэн нь шүүгч байх вэ гэдэг сонгон шалгаруулалт хийнэ. Өмнө нь Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилж, ШЕЗ нь хуульчдаа сонгон шалгаруулж Ерөнхийлөгчид танилцуулдаг байсан. Харин одоо олон түмнээс нээлттэй сонсголоор гарч ирсэн хүмүүс ШЕЗ-ийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хэн гэдэг шүүгч байх вэ гэдгийг олон түмэн шалгаруулна. Харин Шүүхийн сахилгын хороо нь шүүгч Шүүхийн тухай хуулиар хориглосон үйлдлүүдийг хийвэл нэг бол огцруулна, нэг бол чөлөөлөх, сахилгын арга хэмжээ авдаг болно. Ингээл ирэхээр нөлөөлөл гэдэг зүйл багасна.

ЦЕГ, АТГ, ТЕГ гэсэн гурван байгууллага хэрэг мөрдөж байгаа. Цаашид үндэсний мөрдөх албаны тогтолцоог бүрдүүлэх тухайд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цаашид хэвтээ тогтолцоотой үндэсний хэмжээний мөрдөх алба бүрдэж чадвал шударга ёсны төлөөх хувьсгалд томоохон дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Лифтэнд байсан болон бусад шүүгч нарт сахилгын хэрэг нээгдээд явж байгаа. Зарим шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэх мэдээлэлтэй байна. Хууль зүй, дотоод хэргийн яам мөрдөн шалгах аливаа чиг үүргийг хэрэгжүүлдэггүй учир хувь хүнтэй холбоотой тодорхой мэдээлэл алга” гэв.

Түүнчлэн "Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Сүүлийн 30 жилд хууль зүйн салбар нэг асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Тэр бол эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж үнэлэх гэдгийг шийдэж чадалгүй өдийг хүрсэн. Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаж, хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Үүнээс өмнө олон нийтэд хуулийн танилцуулга, үзэл баримтлалын тухай мэдээлэл хийнэ. Мэдээж маш их шүүмжлэл дагуулна. Учир нь тус хуулинд хүний амь насыг үнэлэх зохицуулалт оруулж байгаа. Сэтгэл санааны хохирлыг ийм хугацаанд ийм үнэлгээгээр үнэлнэ гэх мэт заалтууд орно. Хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн золиос болдог. Гэвч сэтгэл санааны хохирлоо барагдуулж чадахгүй байгаа нь олон хүмүүст харуусал үлдээдэг. Тэгэхээр гэм хорын улмаас учирсан матриаллаг болон материаллаг бус хохирлыг үнэлдэг эрх зүйн орчинтой болно” хэмээн ярилаа.

#онцолсон, #Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, #Шүүх эрх мэдэл хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган,