Допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд гарч буй мэдээлэлд Монголын Үндэсний бөхийн холбооноос тайлбар өглөө.
Уг тайлбарт, “МҮБХ-ноос 2021 оны наймдугаар сарын 17-нд зохиосон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэн авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.
МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн хоёр бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн.
Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

#онцолсон, #18 бөхийн допингийн шинжилгээ, #Монголын Үндэсний Бөхийн Холбоо,