Нөөцийн мах бэлтгэх ажлын талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, гурван хувийг аж ахуйн нэгжүүд хариуцаж нөөцийн мах бэлтгэх арга хэмжээнд оролцож байна.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Нийтдээ 15 мянган тонн хүртэлх мах бэлтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 3,100 тонн махыг агуулахдаа татан авч бэлтгэсэн. Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьсан.
Нийт бэлтгэж буй махны
Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой.
Орон нутгийн хувьд, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг бүрдээ төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулан 5,500 тонн мах бэлтгэх даалгавар өгсөн" гэв.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

#Нөөцийн мах, #ххаахүя,