Засгийн газрын өнөөдрийн (2021.10.20) ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газраас их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх тогтоол гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа дан гацн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх тухайд бус бүс нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах цогц асуудал юм. Өмнө энэ талаарх тогтоол, шийдвэр гарч байсан ч үр дүнд хүрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 88 их, дээд сургуульд 150 мянга орчим оюутан суралцаж байна. Үүний 143 мянга нь нийслэлд суралцаж байна. Дөнгөж 7000 буюу нийт оюутан, суралцагчдын таван хувь нь орон нутагт байгаа их, дээд сургуульд суралцаж байна. Энэ сэтгэл эмзэглэм тоо. Гэхдээ нийслэлд суралцаж оюутнуудыг буруутгаж болохгүй.

Сургуулийн өмнөх болон бүрэн дүнд, их, дээд зэрэг бүх түвшинд хот, хөдөөгийн боловсролын ялгаа бий болсон. Иймд хөдөө, орон нутагт их, дээд сургууль хөгжих юм бол Улаанбаатар хотод олгож байгаа шиг боловсролын чанарыг түгээх боломжтой. Ер нь их дээд сургуулиудыг цаашид ганцхан үзүүлэлтээр үнэлдэг болно. Тодруулбал, төгсөгчдийн хэчнээн хувь нь ажлын байртай болсон гэдгийг үнэлнэ. Тийм учраас Эрдэнэт, Дархан, Өмнөговьд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор бүхий МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Гэхдээ бид хоосон тал дээр барилга барихгүй. Дээрх аймгуудад байгаа хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар бүтээн байгуулна. Мөн хөдөө, орон нутагт баригдах уг сургалтын байгууллагыг ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, мэргэжлийн сургалт, коллеж, их, дээд сургуулийн төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулна.

Өмнөговь аймгийг цаашид нүүрс, химийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх учир уул, уурхайн чиглэлийн сургууль барина. Харин Дархан хотод хөдөө, аж ахуй, агроэкологийн чиглэлийн сургууль, Эрдэнэтэд шинжлэх, ухаан техник, МУИС-ийн зарим сургуулийг үе шаттайгаар барина. Орон нутагт суралцах оюутнуудад Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй, тэтгэлэгт зээлүүдийг олгоно. Дээрх аймгуудад 10-15 мянган оюутан суралцуулна гэсэн тооцоо гараад байна. Хэрэв Дархан, Эрдэнэт, Өмнөговьд уул уурхай, хөдөө, аж ахуйн чиглэлийн хөтөлбөртэй сургуулиуд нээгдсэн тохиолдолд Улаанбаатарт уг хөтөлбөр давхцахгүй байх боломжоор хангана. Улмаар ирэх 2022 оны хичээлийн жилд оюутнуудаа хүлээж авахад бэлэн болгоно.

Хөдөө, орон нутагт ажиллаж байгаа багш нарын цалинг Улаанбаатар хотод ажилладаг багш нарын цалин, нийгмийн баталгаатай дүйцэхүйц хэмжээнд олгож, дахин нэмэгдэл, урамшуулал, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангана” гэлээ.

#онцолсон, #БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, #дархан хот, #Өмнөговь аймаг, #Эрдэнэт хот,