Лхагва гараг буюу өнөөдөр Японд галт уул дэлбэрч, агаарт үнс цацагдсан тул албаны хүмүүс галт уулын хайлмаг болон чулуу унах аюулаас сэрэмжлэхийг иргэддээ анхааруулжээ. Одоогоор хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өмнөд Кюүшү арлын Асо уул нь өглөөний 11:43 цагийн орчимд дэлбэрч, 3.5 км өндөрт үнс цацарсан гэв.
Үүний улмаас галт уулын түгшүүрийн түвшинг гурав болгон нэмэгдүүлж, ойртохгүй байхыг анхааруулж, Накадаке тогооны эргэн тойронд нэг километр орчим зайд их хэмжээний чулуулаг унах, пирокласт (галт уулнаас гардаг халуун хий, дэлбэрэлтээс үүссэн зүйлсийн урсгал) болох эрсдэлтэйг анхааруулжээ.
Орон нутгийн цагдаа нар лхагва гарагийн оройн байдлаар гэмтэж бэртсэн, сураггүй болсон хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл хийгээгүй бөгөөд өглөө эрт уулын явган аялалд гарсан 16 хүн эсэн мэнд буцаж ирсэн гэв.
Кумамото тойргийн 1,592 метрийн өндөр Асо уулнаас унаж буй үнс нь үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурын агентлагаас мэдээлэв. Тус ууланд 2019 онд багахан хэмжээний дэлбэрэлт болж байжээ. Японд сүүлийн 90 жилд тохиолдоогүй галт уулын ослын улмаас 2014 оны есдүгээр сард Онтаке ууланд 63 хүн амиа алдсан байдаг.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559