ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй

Гэрэл зургийг MPA.mn
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэлж, өндөрлөлөө. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцлээ.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд цахим хаягаараа мэдээллээ.


Хариулах