АНУ-д сураггүй алга болсон өсвөр насны охин “TikTok”-ийн бичлэг дээрх дохио зангааг ашиглан аврагджээ.
16 настай охин мягмар гарагт Хойд Каролина мужийн Ашвилл хотоос сураггүй алга болсон байна. Харин пүрэв гарагт Кентакки мужийн нэгэн жолооч 911 рүү залгаж, муж хоорондын замд нэгэн тээврийн хэрэгсэл дотор өсвөр насны охин дохио зангаа үзүүлж тусламж гуйсан талаар мэдээлжээ.
Лорел дүүргийн Шерифийн албаны мэдэгдэлд дурдсанаар цагдаад дуудлага өгсөн хүн тус тээврийн хэрэгслийн ард явж байсан бөгөөд дотор нь сууж явсан охин гэр бүлийн хүчирхийлэл болж байгааг илтгэх ‘Надад тусламж хэрэгтэй байна” гэсэн утга бүхий дохио зангааг үзүүлжээ. Цагдаагийн хэлснээр охин “TikTok” дээрээс уг дохиог сурсан байна.
“WYMT”-ийн мэдээлснээр 911 рүү залгасан хүн тээврийн хэрэгслээс 10-аад километрийн зайд явж, цагдаад мэдээлэл дамжуулсаар байсан бөгөөд эцэст нь цагдаа нар ирж, машиныг зогсоон, хүүхдийг аварчээ.
Сэжигтэн охиныг Хойд Каролинагаас Охайо руу авч явсан бөгөөд тэнд хамаатан садан нь байдаг гэжээ. Хамаатнууд нь охиныг насанд хүрээгүй, сураггүй алга болсон гэдгийг мэдсэний дараа тэрээр Охайог орхисон гэж мэдүүлсэн байна.
"Охайо мужаас гармагцаа хэр хугацаанд бусад жолооч нарт дохио үзүүлснийг нь мэдэхгүй, гэхдээ охин түүнийг анзаарах байх гэж найдаж, эцэст нь хэн нэгэн түүнийг ойлгосон" гэж Лорел Каунти Шерифийн орлогч Гилберт Аккиардо “WYMT”-д ярьжээ.
Цагдаа нар хэрэгтэнг пүрэв гарагт баривчилж, хууль бусаар хүн хорьсон, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хэрэгт буруутгажээ.
Эх сурвалж: CNN

#TikTok,