1986 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан алба хаагчид татан гаргаж, нуурын эрэгт байрлуулаад байна.
Энэ ажлыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа эхлүүлж, Засгийн газрын 117 дугаар захирамжийг гаргаж байсан юм. Улмаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажилласан байна.
Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.
33 жилийн өмнө живсэн тус хөлөг онгоцыг Хөвсгөл нуураас татан гаргах нь нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг байна.
Иймд “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгууллаа.

#“Сүхбаатар” хөлөг онгоц, #Онгоц, #Сүхбаатар, #У.Хүрэлсүх, #Хөвсгөл, #Хөлөг онгоц, #Хүрэлсүх,