Австри улсад халдварын дээд рекорд бүртгэгдсэний дараа вакцинд бүрэн хамрагдаагүй хүмүүсийг хамруулсан анхны тусгаарлалтыг тогтооход ойрхон байна. Дээд Австри муж холбооны засгийн газраас зөвшөөрөл хүссэн бөгөөд зөвшөөрөл гарвал даваа гарагаас эхлэн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Мөн Зальцбург энэ шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Канцлер Александр Шалленберг хэлэхдээ “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг үндэсний хэмжээнд тусгаарлаж магадгүй. Зарим хэсэг нь эргэлзсэнээс болж иргэдийн гуравны хоёр нь зовж шаналах ёсгүй” гэж тэр хэлэв.

Герман, Чехтэй хиллэдэг, 1.5 сая хүн амтай Дээд Австри мужид халдварын тархалт хамгийн өндөр, вакцинжуулалт хамгийн бага байна. Үндэсний хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор 11,975 Ковид-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд Австрийн коронавирусийн комисс "нухацтай хандах ёстой" гэж анхааруулжээ.

Австри улсад долоо хоногийн өвчлөлийн түвшин хөрш Германтай харьцуулахад хамаагүй өндөр байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Йенс Спахн саяхан вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд өвчлөл өндөр байгаа талаар анхааруулсан. Пүрэв гарагт Германд анх удаа өдөрт 50,000 гаруй халдвар бүртгэгдсэн байна. ХБНГУ-д вакцинжуулалт 67.3 хувьтай байгаа нь Австриас ялимгүй өндөр үзүүлэлт юм.

Австри улс вакцин хийлгээгүй хүмүүсийг ресторан, кино театр, үсчинд орохыг аль хэдийн хориглосон боловч Дээд Австри мужид хязгаарлалтыг улам хүндрүүлэх төлөвтэй байна.

Ингэснээр вакцинд хамрагдаагүй хүмүүс ажилдаа явах, хоол хүнс худалдаж авах, дасгал хийх зэрэг чухал шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй болно гэсэн үг юм. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар зөвхөн вакцин хийлгээгүй хүмүүсийг хамарсан тусгаарлалтын журмыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулгарах болно гэв.

Хэрэв халдварын тоо нэмэгдсээр байвал бусад бүс нутагт вакцин хийлгээгүй хүмүүст зориулсан тусгаарлалтыг нэвтрүүлж магадгүй гэж эрх баригчид мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Австри, #Коронавирус,