Хэд хоногийн өмнө вакцинд хамрагдаагүй иргэдэдээ хөл хорио тогтоосон Австри улс ирэх даваа гарагаас эхлэн хөл хориог үндэсний хэмжээнд өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр Европын Холбооны орнуудаас энэ өвөл анх удаа бүрэн хэмжээний хөл хорио тогтоосон улс болж байна.

Канцлер Александр Шалленберг Австрийн есөн мужийн захирагч нартай уулзсаныхаа дараа ийм шийдвэрт хүрснийг зарлажээ. Түүнчлэн хөл хорио дээд тал нь 20 хоног үргэлжлэх бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын нэгнээс заавал вакцинд хамрагдах хуулийн шаардлага хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид тав дахь давлагааг хүсэхгүй байна" гэжээ.

Тус улсын вакцинжуулалтын түвшинд Баруун Европын орнуудтай харьцуулахад муу байна. Сүүлийн долоо хоногт 100,000 хүнд ногдох өвчлөл 990.7-д хүрсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Вольфганг Мукштейн "Хөл хорио тогтоох нь эцсийн арга хэмжээ" гэж мэдэгджээ.

Энэхүү арга хэмжээний дагуу Австричууд гэрээсээ ажиллаж, чухал шаардлагатай бус дэлгүүрүүд хаагдах бол сургуулиуд нээлттэй хэвээр байх болно. Энэ хязгаарлалт арван хоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжилж, 10 хоногийн дараа дахин үнэлгээ хийнэ гэв.

Европын бусад олон улс орнууд тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хязгаарлалт тогтоож байна. Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер даваа гарагаас эхлэн вакцинд хамрагдаагүй хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ эхэлнэ гэж мэдэгдсэн бол Чехийн засгийн газар олон төрлийн үйлчилгээг хязгаарлажээ. Мөн Нидерланд улс өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.

Германы удирдагчид ковидын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо өндөр байгаа бүс нутагт вакцин хийлгээгүй хүмүүст зориулсан хязгаарлалт тогтоохоор төлөвлөсөн байна. Энэ шийдвэр нь Германы 16 мужийн 12-т нь нөлөөлөх аж.

ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге өвлийн улиралд байдал хүндрэхийг анхаарууллаа. Тэрээр вакцинжуулалтын хамрах хүрээ хангалтгүй байгаагийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөнгөвчилсөн явдал болон “Делта” хувилбарын тархалтыг үүнд буруутгав.

Эх сурвалж: BBC

#Австри улс, #Коронавирус,