Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус зөвлөл АИ-92 шатахууны нөөцийг бүрдүүлж, жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд шилжүүлэн, чөлөөлөх зөвлөмжийг гаргасан байна. Ингэхдээ АИ-92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болжээ. Ингэснээр  шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, нэг удаагийн үнийн өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж мэдээллээ.

АИ-92 шатахууны өнөөдрийн ханш 2,050 төгрөг байгаа. Үнэ чөлөөлснөөр ойрын хугацаанд автобензиний үнэ 2,150 төгрөг болж нэмэгдэх нь.

#онцолсон, #live, #Шатахуун,