"Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо.
Ийнхүү богино хугацааны нэмэлт санхүүжилтийг "Оюутолгой"-н ТУЗ баталсан бол цаашид илүү урт хугацаанд шаардлагатай хөрөнгийн зардлыг батлах ажил хүлээгдэж байгааг "Туркойз Хилл" сануулжээ.
Уг мэдээлэл цацагдсаны дараа "Оюутолгой"-н 66 хувийг эзэмшдэг "Туркойз Хилл"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр 3.24 хувиар өсч 14.97 ам.доллартай тэнцсэн байна.
Эх сурвалж: mongolianminingjournal

#"Туркойз Хилл Ресурс" компани, #оюутолгой,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557