Талибууд хяналтаа тогтоосноос хойш Афганистаны аюулгүйн хүчний 100 гаруй алба хаагч алагдсан эсвэл ор сураггүй алга болсон гэж “Human Rights Watch” (HRW) байгууллагын шинэ тайланд дурджээ.
Талибаны удирдагчид эдгээр хүмүүсийг өршөөх талаар амлалт өгсөн хэдий ч орон нутгийн талибан командлагчид хуучин цэрэг, цагдаа нарыг онилсоор байна гэж тус байгууллага мэдэгдсэн байна. Мөн “HRW” байгууллага Талибаны удирдагчдыг эдгээр аллагыг төлөвлөж, зөвшөөрөл олгосон гэж буруутгав.
20 жил үргэлжилсэн дайны дараа АНУ тус улсаас цэргээ гаргаж, Талибанчууд Ашраф Ганигийн засгийн газрыг түлхэн унагаснаар наймдугаар сард тус бүлэглэл Афганистаныг хяналтдаа авсан юм.
Талибанчууд цагдаа, арми болон төрийн бусад салбарт ажиллаж байсан хүмүүст өршөөлд хамрагдах боломжтой гэж амласан. Гэвч аюулгүйн хүчнийхэн болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг хөнөөж байсан түүхтэй Талибаны энэ мэдэгдэлд олон хүн эргэлзэж байсан юм.
Тус бүлэглэл нь 2020 оны эхэн үеэс эхлэн энэ оны наймдугаар сард улс орныг эзлэн авах хүртэлх 18 сарын хугацаанд хэрцгий, цуст аллагын кампанит ажил өргүүлсэн. Хохирогчдын дийлэнх нь шүүгчид, сэтгүүлчид, энх тайвны төлөө тэмцэгчид байв.
Шинжээчдийн үзэж байгаагаар кампанит ажил нь Талибаны бүлэглэл эрх мэдэлд эргэн ирэхээсээ өмнө шүүмжлэгчдийг устгаж, амьд үлдсэн хүмүүст айдас төрүүлэх зорилготой байсан.
Мягмар гарагт нийтэлсэн “HRW”-ийн тайланд дурдсанаар Талибаны засаг захиргааны үед энэ мэт тодорхой албан тушаалтнуудыг онилсон аллага үргэлжилсээр, Газни, Хелманд, Кундуз, Кандагар гэсэн дөрвөн мужид 100 гаруй хүн амь үрэгдэж, сураггүй алга болжээ.
Тодруулбал, Талибанчууд бууж өгсөн аюулгүйн хүчний цэргүүдийг аюулгүй байдлыг нь баталгаажуулахын тулд бүртгүүлэхийг даалгасан боловч илгээсэн мэдээллийг нь ашиглан, хүмүүсийг бүртгүүлснээс хойш хэдэн өдрийн дотор саатуулж, цаазалсан эсвэл цэргүүд алга болсон гэж “HRW” мэдэгджээ.
Мөн Талибанчууд хуучин засгийн газрын үлдээсэн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийг ашиглаж баривчлах, цаазлах албан тушаалтнуудыг тодорхойлсон гэж “HRW” мэдэгдэв.
Харин Талибаны Ерөнхий сайд Мохаммед Хассан Ахунд бямба гарагт олон нийтэд хандаж үг хэлэхдээ хуучин засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийн эсрэг аливаа хариу арга хэмжээг няцаажээ.
Эх сурвалж: BBC