Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.

Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израил улс гаргасан байна.

Судалгаагаар:

  1. Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.
  2. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.
  3. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу I, II тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2,4 дахин хүндрэх эрсдэлтэй.
  4. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1,3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.  

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын II тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын III тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: УОК-ын шуурхай штаб

#Коронавирус, #Омикрон, #УОК-ын Шуурхай штаб,