УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "E-Mongolia төслийн хувьд 2021 онд нийт 600 үйлчилгээг цахим руу нэвтэрүүлсэн. Энэ жил хамгийн түгээмэл авч буй үйлчилгээг танилцуулбал:
Энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг E-Mongolia үйлчилгээг ашиглан байгуулах боломжтой болсон. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийтдээ 356 хуулийн этгээд байгуулагдсан байна. Мөн цэргийн бүртгэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон. Энэ бол зөвхөн төрөөс хийж байгаа ажил биш иргэдийн хувьд E-Mongolia-д ямар төрлийн төрийн үйлчилгээг оруулмаар байгаа санал хүсэлтээ нээлттэй илгээх боломжтой. 2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж ажиллана. Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлын тухай" хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэлд ямар мэдээлэл багтахыг тодотгож өгсөн. Өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахаар цаасан баримт бичиг шаарддаг байсан үйл явц байхгүй болно.
Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нилээдгүй гомдол санал гаргадаг дуу дүрсний бичлэгийг байршуулах стандартыг тодорхой тусгаж өгсөн. Гол концепц хувь хүний нууцын тухай мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах зохицуулалтыг тусгаж өгсөн. Хүний эмзэг мэдээллийг нууцад хамааруулсан.
Цахим гарын үсэг батлагдсанаар 16 нас хүрсэн хүн болгон нэг удаа цахим гарын үсэг үүсгэж өгнө. Төрийн байгууллага болгон цахим гарын үсэг нэвтрүүлж эхэлбэл нийслэл хотын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Цахим гарын үсэг бий болсноор гэрээсээ цалингийн зээл авах, төрийн үйлчилгээг авах боломжтой. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан" гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Халамжийн үйлчилгээнүүд мөн E-Mongolia-д холбогдож байна. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авдаг боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлолт мөн нэвтэрсэн. Тус үйлчилгээг одоогийн байдлаар 1.4 сая иргэн авсан байна.
Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн цахим хуудас буюу листийг E-Mongolia руу нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор тус листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56 мянган иргэнд илүү олгожээ. Энэ үйлчилгээг цахимжуулснаар илүү олон хүнд хүртээлтэй болно. Мөн хамгийн сүүлд хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон" гэв.

#live, #E-Mongolia,