Энэ сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд шүлхийн голомт бүртгэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар Хатгал, Цагаан-уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл гэсэн зургаан сумын 11 багт шүлхийн 16 голомт бүртгэгдээд байна.

Голомт болон сэжигтэй бүсэд 571 өрхийн нийт 343,852 толгой мал байгаагаас 200 өрхийн 2574 үхэр, 3141 хонь, 427 ямаа, нийт 6142 толгой мал өвчилж малын хорогдол гараагүй бөгөөд нийт өвчилсөн малын 41,9 хувь нь бод, 58,1 хувь нь бог мал байгаа юм. Харин сүүлийн 24 цагт 533 толгой мал нэмж өвчилсөн байна.

Хөвсгөл аймагтай хил залгаа Булган аймгийн Баян-Агт, Бугат, Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Завхан аймгийн Их-Уул суманд гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн тул хил залгаа сумын малчин, иргэд онцын шаардлагагүй бол хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.

#Хөвсгөл аймаг, #шүлхий өвчин,