Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаах эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ипотекийн үндсэн төлбөр болон хүүг хуулийн үйлчлэх хугацаанд сунгаж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг цаашид зургаан сараар сунгах саналаа Засгийн газар УИХ-д хүргүүлж байгаа. Гэхдээ энэ хугацаанд зээлдэгч нарын хувьд сонголттой. Үндсэн төлбөр болон хүүгээ төлж болно.
Аль болох төлөх тусам байр, байшин нь өөрсдийнх нь болох хугацаа наашилна. Ипотекийн зээлээ төлөхгүй байх хугацааг нь дахиад зургаан сараар сунгаж байгаа юм.
Нэгэнт хоёр жил яваад ирсэн зүйлийг зургаан сараар сунгалаа гээд банкуудыг алдагдалд оруулах зүйл болохгүй байх гэж бодож байна. Ипотекийн зээлийн хувьд эх үүсвэр нь МИК, банкуудаас гарч байгаа. 750 тэрбум төгрөгийн ипотекийн зээл энэ жил гарсан нь хамгийн өндөр дүн юм. Энэ зээлийг сунгаснаас болж гаралт удааширна гэсэн зүйл байхгүй" гэв.

#ипотекийн зээл, #Сангийн сайд Б.Жавхлан,