Бразилын зүүн хойд бүс нутагт буусан хүчтэй үерийн улмаас 18 хүн амиа алдаж, 280 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Мөн үерт Бахиа мужийн 40 орчим хот нэрвэгдээд байна гэж мужийн захирагч Руи Коста хамгийн их хохирол амссан Илхеус хотын сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр "Энэ бол асар том эмгэнэл. Би Бахиагийн ойрын түүхэнд ийм зүйл харснаа санахгүй байна. Хот, байшингуудын тоо хэмжээг харгалзан үзвэл үнэхээр аймшигтай, маш олон байшин, гудамж бүрэн усанд автсан" гэж хэлэв.
Бахиа мужийн иргэний авран хамгаалах агентлагийн мэдээлснээр 35,000 гаруй хүн гэр орноосоо дайжихад хүрсэн байна. Мөн Итамбе хотод хүчтэй аадар бороо орсны улмаас далан хагарч, дахин үер болж магадгүй нөхцөл байдал үүсжээ.
Бразилын цаг уур, байгалийн гамшгийн хяналтын агентлагууд Бахиа мужийг бүхэлд нь хамарсан аадар бороо орж, дахин үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж байгаа бөгөөд хур тунадас мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж “Agencia Brasil” мэдээлэв.
Харин CNN-ийн цаг уурч Роберт Шакелфордын мэдээлснээр үерт нэрвэгдсэн томоохон хотуудын ихэнх нь борооны улирал үргэлжилж байгаа тул бороо орох нь ер бусын үзэгдэл биш гэв. Тэрээр "Итамбегийн хувьд 12-р сар бол тэдний хамгийн чийглэг сар бөгөөд 12-р сард 120 мм орчим хур тунадас унадаг. Тиймээс энэ үйл явдлын үеэр сарын хур тунадасны гуравны хоёр орчим нь орох төлөвтэй байна" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN