Хойд Солонгос лхагва гарагийн үүрээр баллистик пуужин харваж, шинэ оны анхны туршилтаа хийлээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо болон Японы засгийн газар Пхеньяныг баллистик пуужин харвасан бөгөөд пуужин Зүүн тэнгист газардсан гэж мэдэгджээ.

Японы олон нийтийн “NHK” телевиз засгийн газрын албан тушаалтны хэлсэн үгнээс иш татан пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна газардсан гэж мэдээлэв.

Хойд Солонгос 2021 онд шинэ төрлийн шумбагч онгоцноос хөөргөсөн баллистик пуужин, алсын тусгалын далавчит пуужин, галт тэрэгнээс хөөргөсөн зэвсэг, мөн хэт авианы байлдааны толгой гэж тодорхойлсон зүйлийг амжилттай туршсан гэж мэдэгдсэн.

Олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан цэргийн технологийн хурдацтай ахиц дэвшлийг удирдаж байсан Ким Жон Ун нь өнгөрсөн долоо хоногт болсон Хойд Солонгосын эрх баригч намын чухал уулзалтын үеэр цэргийн хүчин чадлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ амалсан байна.

2019 онд Ким болон тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын яриа хэлэлцээ нуран унаснаас хойш тус улс цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнээс зайлсхийж байгаа юм.

Ким Жон Ун Байдены үед АНУ Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж, цөмийн зэвсгээс ангижрахыг эрмэлзэнэ гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч Пхеньян Вашингтоныг “дайсагнасан” бодлого явуулж байна гэж буруутгаж, энэ саналыг няцаасаар байна.

Эх сурвалж: The Guardian

#баллистик пуужин, #Хойд солонгос,