Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал улс төрийн шинжтэй болж өргөжсөн бөгөөд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газар огцорч, шатахууны үнийг барих талаар мэдэгдэл хийсэн ч жагсаалыг намжааж чадсангүй.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс орон даяар эмх замбараагүй байдал хурцдаж байгаа тул Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас дэмжлэг хүсжээ. Тэрээр үймээн самууныг гадаадад бэлтгэгдсэн "террорист бүлэглэлүүдийн" үйл ажиллагаа гэж мэдэгдсэн байна.
Харин Лондон дахь “Chatham House”-ын гадаад харилцааны судалгааны төвийн Төв Азийн шинжээч Кейт Маллинсон хэлэхдээ жагсаал цуглааныг "Казакстаны засгийн газар улс орны бүх түвшний хүмүүст нөлөөлөх шинэчлэлийг хийж чадаагүйд иргэд нь маш гүн гүнзгий уурлаж, зэвүүцсэний шинж тэмдэг" гэж тайлбарлажээ.
Ерөнхийлөгч орон даяар онц байдал зарлаж, нэг шөнийн дотор хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалт хийхийг хориглож, эсэргүүцлийн жагсаалд хатуу хариу өгөхөө амлав.
Пүрэв гарагт телевизээр хэлсэн үгэндээ тэрээр улс орныг тогтворжуулахад туслахын тулд Орос болон хуучин ЗХУ-ын таван улсаас бүрдсэн цэргийн эвсэл болох ХАБГБ-аас тусламж хүссэн тухайгаа мэдэгдэв. ХАБГБ-д Орос, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд багтдаг байна.
Пүрэв гарагт ХАБГБ-ын дарга, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “Facebook” хуудсаараа дамжуулан энхийг сахиулах хүчээ хязгаарлагдмал хугацаагаар илгээнэ гэж мэдэгдэв.
АНУ-ын Төрийн департамент Казахстаны нөхцөл байдлыг ажиглаж байна гэж мэдэгдсэн бөгөөд эрх баригчид болон жагсагчдыг тэвчээртэй байхыг уриалав.
Ерөнхийлөгч Токаев 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Казахстан улсыг удирдаж байгаа хоёр дахь хүн юм. Түүний 2019 онд сонгогдсон явдлыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) ардчиллын стандартыг үл хүндэтгэсэн гэж буруушааж байсан.
Гэсэн хэдий ч гудамжинд гарч буй уур хилэнгийн ихэнх нь огцорсноосоо хойш үндэсний аюулгүй байдлын томоохон үүрэг гүйцэтгэж байгаа, түүний өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт чиглэсэн бололтой. Лхагва гарагт эмх замбараагүй байдлыг намжаахын тулд түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Жагсагчид экс удирдагчийн хүрэл хөшөөг буулгаж байхдаа Назарбаевын нэрийг давтан орилж байгаа бичлэг цахим ертөнцөөр тархсан байна. “BBC Monitoring”-ийн мэдээлснээр уг хөшөө түүний төрсөн нутаг Талдыкорган хотод байдаг байна.
Жагсагчид мөн лхагва гарагт Казахстаны хамгийн том Алматы хотын нисэх онгоцны буудлыг эзлэн авчээ. Мөн өдөр цохиур, төмөр тороор зэвсэглэсэн эсэргүүцэгчид хотын захирагчийн байр руу довтолж орсон тухай орон нутгийн мэдээллийн “Zakon.kz” вебсайт мэдээлэв. Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгүүдэд барилгаас утаа гарч, буун дуу сонсогдож байгааг харуулжээ.
Тус хотын цагдаагийн дарга Канат Таймерденовын хэлснээр "хэт даврагчид болон радикалууд" 500 энгийн иргэн рүү халдаж, олон зуун аж ахуйн нэгжийг дээрэмдсэн байна.
Баруун хэсгийн Актобе хотод жагсагчдын эсрэг усан буу ашигласан бөгөөд аюулгүй байдлын албаныхан зарим газар жагсагчдын талд орсон гэх мэдээлэл байна.
Казахстаны Дотоод хэргийн яамны мэдээлснээр аюулгүй байдлын албаны найман ажилтан амиа алдсан байна. Одоогоор жагсагч энгийн иргэдийн талаар ямар нэгэн тоо мэдээлээгүй байна.
Хяналтын бүлгүүдийн хэлж байгаагаар улсын хэмжээнд интернет тасарсан учраас Казахстанд болж буй үйл явдлын талаар цаг үеийн тодорхой мэдээлэл олж авахад хүндрэлтэй байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Казахстаны засгийн газар,