УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэлж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр сургалтын хоцрогдол, сурагчдын сэтгэлзүй, "Үдийн хоол" хөтөлбөр, сургуулийн нүхэн жорлон, цэцэрлэгийн ээлжийн багш нарын асуудлыг хөндлөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Үндэсний цөөнхийн боловсролын асуудлыг УИХ-д өрөн бариад байгаа Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд тэгш хамран сургах зарчмаар зохицуулах ёстой. Манай улсын цөөхөн аймагт байдаг Үндэсний цөөнхийн үр хүүхдүүд өөрийн төрөлх хэл дээр СӨБ, бага ангийн сургалт авахаас гадна, цаашдаа Хос хэлний хөтөлбөрийг яавал илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг дээр яамнаас бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ жилээс бид Казах, Тува хүүхдүүдэд шаардлагатай байгаа хос хэлний сурах бичиг, гарын авлага бэлтгэж хүргүүлсэн. Гэхдээ ганцхан сурах бичиг, гарын авлага хүргүүлээд бид нар гаргалгаа, үр дүн гаргачихлаа гэж үзэхгүй байна. Энэ асуудлыг багшийн чадварын, сурах бичгийн, хүүхдийн сургалтын чанарын гэх мэтчилэн цогцоор нь авч үзэх ёстой.
2022 оны Боловсролын төсвийн онцлог бол үр дүн, гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Бид Үндэсний хэмжээнд боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээг хийх гэж байгаа. Үүнтэй уялдуулж жил бүр хичээлийн шинэ жилийн эхэнд гарааны оношлогоо хийдэг болно. Энэхүү гарааны оношлогооны үр дүнд хос хэлээр боловсролын үйлчилгээ авч байгаа хүүхдүүд ямар түвшинд байна, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний алдаа оноо тодорхой болж, зорилтоо зөв тодоррхойлох боломж бүрдэх юм.

#live, #Л.Энх-Амгалан, #УИХ,