Хойд Солонгос долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа баллистик пуужин харвалаа. Мягмар гарагийн өглөөний 07:27 цагт Хойд Солонгосын эх газраас зүүн эргийн ойролцоох далай руу чиглэсэн баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар (JCS) мэдэгдэв.
Мөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс (EEZ) гадуур унасан гэж “Kyodo” агентлаг Токио дахь засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Солонгосын Үндэсний стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Шин Беом Чул хэлэхдээ Пхеньян пуужин хөөргөх хугацааг зориудаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралтай давхцуулсан байж магадгүй гэж үзжээ. Уг хурлаар АНУ, Франц, Ирланд, Япон, Их Британи, Албани зэрэг улсууд Хйд Солонгосын өнгөрсөн долоо хоногт хийсэн хэт авиан пуужингийн туршилтыг буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Шин хэлэхдээ "Пуужингийн туршилт нь улс төрийн болон цэргийн зорилготой. Хойд Солонгос төрөлжсөн цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлж байгаа хэдий ч улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд зориудаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны өдөр хөөргөсөн” гэв.
Коронавирусийн тахлын үеэр Хятад улстай хил дамнасан худалдаа нь уналтад орсноос үүдэлтэй хүнсний хомсдол, эдийн засгийн хямрал зэрэг дотоодын ноцтой асуудлуудыг шийдвэрлэхийг оролдохдоо Ким Жон Ун пуужингийн туршилтыг анхаарал сарниулах зорилгоор ашигласан гэж зарим шинжээчид үзэж байна.
Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллагууд туршилтын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна гэж “JCS” мэдэгдэв.
Эх сурвалж: The Guardian

#баллистик пуужин, #Хойд солонгос,