Сүүлийн долоо хоногийн хугацаанд Хойд Солонгос хоёр удаа пуужингийн туршилт хийсний дараа Хойд Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөрийг дэмжсэн гэх шалтгаанаар Хойд Солонгос, Оросын найман хувь хүн, аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авач байгаагаа АНУ лхагва гарагт зарлалаа.
"Өнөөдрийн үйл ажиллагаа нь АНУ-ын үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг явуулж буй хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд хилийн чанад дахь төлөөлөгчдийг хууль бусаар зэвсгийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад ашиглаж байгааг эсэргүүцэж байгаа хэрэг юм" гэж Терроризмын асуудал эрхэлсэн Төрийн сангийн дэд сайд ба Санхүүгийн тагнуулын ажилтан Брайан Э.Нельсон мэдэгдэлдээ дурджээ.
Мөн "Сүүлийн үед пуужин хөөргөсөн явдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат бодлого, цөмийн зэвсгээс ангижрах уриалгыг үл харгалзан хориглосон хөтөлбөрөө урагшлуулсаар байгаагийн бас нэгэн нотолгоо" гэж тэр нэмж хэлэв.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен лхагва гарагт мэдэгдэл хийж Сангийн яамнаас хориг арга хэмжээ авсан хувь хүн, аж ахуйн нэгжээс гадна түүний хэлтэс "Хойд Солонгосын үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа, наймаанд оролцсон Хойд Солонгосын нэг иргэн, Оросын нэг иргэн, Оросын нэг аж ахуйн нэгж”-ийн эсрэг хориг арга хэмжээ авч байгааг мэдэгджээ.
Хойд Солонгосын орон нутгийн цагаар мягмар гарагт хийсэн пуужингийн туршилтыг үнэлэх ажил дуусаагүй байна. АНУ-ын гурван албан тушаалтан “CNN”-д хэлэхдээ зарим нэг гайхмаар чадваруудыг харуулсан гэж хэлсэн бол АНУ-ын өөр хоёр албан тушаалтан энэхүү бүтээн байгуулалтад огтхон ч гайхаагүй гэж мэдэгджээ
Үүний зэрэгцээ, мягмар гарагт болсон туршилт нь Пхеньяны өнгөрсөн долоо хоногт туршсан пуужингаас илүү дэвшилтэт, дууны хурдаас 10 дахин илүү хурдтай болсон гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв.
Мягмар гарагийн пуужинг Хятадтай хиллэдэг Жанган мужаас хөөргөсөн бөгөөд Солонгосын хойг болон Японы хоорондох далайд газардсан нь 700 гаруй километр зайг туулсан гэсэн үг юм. Мөн Өмнөд Солонгосын мэдээлснээр 60 километрийн өндөрт хүрчээ.
Эх сурвалж: CNN

#АНУ, #ОХУ, #пуужин, #Хойд солонгос,