Борис Жонсон цэцэрлэгт хүрээлэнгийн үдэшлэгт оролцсоноо хүлээн зөвшөөрсний дараа консерватив парламентын гишүүд түүнийг огцрохыг нээлттэй уриалж эхэллээ.
Тодруулбал 2020 оны тавдугаар сард буюу Их Британийн иргэд цар тахлын эсрэг хөл хорионд орсон, хатуу дүрэм журмыг мөрдөж байх үед Даунинг гудамжны ерөнхий сайдын ордны цэцэрлэгт хүрээлэнд үдэшлэг зохион байгуулж, 100 албан тушаалтныг урьснаас 40 гаруй албан тушаалтан нь оролцсон нь саяхан ил болсон билээ. Гэрчүүд үдэшлэгт Борис Жонсон болон түүний эхнэрийг харсан гэж мэдүүлсний дараа тэрээр олон нийтийн зүгээс хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Засгийн газрын одоогийн сайд нар болон өмнөх сайд нар түүний уучлалыг янз бүрээр хүлээн авч, сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Зарим нь түүний уучлалыг хүлээн авч дэмжиж байгаа илэрхийлсэн бол зарим нь хангалтгүй гэж үзжээ.
Жонсоны мэдэгдлийн дараа Консерватив намын хамгийн ахмад зүтгэлтнүүдийн нэг Уильям Врагг, Шотландын намын дарга Дуглас Росс нар Жонсоныг албан тушаалаасаа огцрохыг олон нийтэд уриалсан байна. Лхагва гарагийн орой сайд асан Каролин Нокес телевизэд ярилцлага өгөхдөө ерөнхий сайдыг огцрохыг уриалж буй хүмүүстэй санал нэг байгаагаа илэрхийлэв.
Энэ мэтчилэн олон сайд түүний үйлдлийг буруушааж байгаа бөгөөд зарим парламентын гишүүд Жонсонд итгэл үзүүлэхгүй байхыг хүссэн албан бичиг хүргүүлж эхэлжээ. Консерватив гишүүдийн хороонд ирүүлсэн санал 54-т хүрэхэд саналыг сайд нарын дунд нээлттэй хэлэлцэх боломжтой болох юм. Саналын тоо 54-т хүрэх хүртэл хэдэн санал ирснийг дэлгэдэггүй ч одоогоор 25 орчим албан бичиг ирүүлсэн байж магадгүй гэж таамаглаж байна.
Мөн парламентаас ахлах төрийн албан хаагч Сью Грэйд үдэшлэгийн талаар мөрдөн байцаалт явуулахыг даалгасан бөгөөд мөрдлөгийн үр дүн Борис Жонсоны ерөнхий сайдын албан тушаалын хувь заяаг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: The Guardian