Хойд Солонгос баасан гарагт хоёр баллистик пуужин харвасан нь хоёр долоо хоногийн хугацаанд хийж буй гурав дахь удаагийн туршилт бөгөөд АНУ өмнөх туршилтуудтай холбогдуулан шинэ хориг арга хэмжээ тогтоосныг Хойд Солонгос шүүмжилж, хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ гэж сануулснаас хэдхэн цагийн дараа болжээ.
Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар Хойд Солонгосын баруун эрэг дэх Хойд Пёнган мужаас зүүн тийш ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ.
Японы эргийн хамгаалалтын албаныхан мөн Умард тал баллистик пуужин харвасан гэж мэдэгдэв. Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж Японы Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан албан тушаалтнаас иш татан “NHK” телевиз мэдээлэв.
АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлал хэлэхдээ пуужин хөөргөх нь АНУ болон түүний холбоотнуудад шууд аюул занал учруулахгүй гэж дүгнэж байгаа хэдий ч энэ нь хууль бус зэвсгийн хөтөлбөрийн нөлөөллийг тогтворгүй болгож байгааг онцлон тэмдэглэв.
Хойд Солонгос шинэ он гарснаар хоёр удаа хэт авиан пуужин туршаад байгаа. Эдгээр туршилтуудын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсад хориг арга хэмжээ авч байгаагаа лхагва гарагт зарласан.
Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн гэж буруутгагдаж буй Хойд Солонгосын хэд хэдэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг арга хэмжээ авахыг уриалав.
Харин Пхеньян пуужингийн туршилтаа өөрийгөө хамгаалах хууль ёсны эрх хэмээн хамгаалж, АНУ шинэ хориг арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг зориудаар хурцатгаж байна гэж мэдэгдсэн талаар тус улсын төрийн хэвлэлүүд баасан гарагийн өглөө мэдээлжээ.
Хойд Солонгос саяхан шинэ төрлийн зэвсэг бүтээсэн нь үндэсний батлан хамгаалах чадавхыг нь шинэчлэх хүчин чармайлтын нэг хэсэг байсан бөгөөд ямар нэгэн тодорхой улсыг онилоогүй, хөрш орнуудын аюулгүй байдалд хохирол учруулаагүй гэж Гадаад хэргийн яамнаас иш татан төрийн мэдээллийн “KCNA” агентлаг мэдээлэв.
Мөн мэдэгдэлд хэрэв АНУ сөргөлдөөнтэй байр суурь баримталбал илүү хүчтэй бөгөөд тодорхой хариу үйлдэл үзүүлэх тухай анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #пуужин, #Хойд солонгос,